Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна

2022.01.19

Уг хэлэлцүүлэгт Монголын телевизүүдийн холбоо, Монголын арилжааны телевизүүдийн “Дуун” холбоо, Орон нутгийн телевизүүдийн “Гал хөгжил” холбоо, Монголын олон суваг дамжуулагчдын холбоо, Монголын ФМ радиогийн нэгдсэн холбооны төлөөлөл болон тус холбоодын гишүүн байгууллагуудын төлөөллүүд оролцож өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, өргөн нэвтрүүлгийн телевизийн чиг үүрэг, бизнес хууль эрх зүйн орчин, арилжааны телевизүүдэд тулгамдаж буй асуудал зэрэг сэдвүүдээр санал солилцож, үзэл бодол, байр сууриа илэрхийллээ.

ЦХХХЯ-ны дэргэд Цахим хөгжил харилцаа холбооны сайдын тушаалаар “Өргөн нэвтрүүлгийн хууль”-д оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус ажлын хэсгийг Дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байна.

Бусад мэдээ

“ЦАХИМ ШҮҮХ 2.0” СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, ШЕЗ-ийн Шүүхийн цахимжилтын төвийн захирал Т.Мөнхбаяр нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран байлцав.Шүүх эрх мэдлийн байгууллагууд 1989 оноос мэдээллийн технологи нэвтрүүлснээс хойш 20 гаруй систем ашиглаж ирсэн ч өнөөгийн шаардлагыг хангахгүй байгаа юм. Тиймээс ШЕЗ шүүхийг цахимжуулах бодлогыг баталж, УИХ санхүүжилтийг нь баталснаар 2024 оноос “Цахим шүүх 2.0” цөм системийг хөгжүүлж эхэлжээ. Уулзалтын үеэр “Цахим шүүх 2.0” системийн явцтай танилцаж, тодорхой асуудлуудаар санал солилцов. Тухайлбал Шүүх эрх мэдлийн байгууллагуудыг цахимжуулах, шүүгч, прокурор, өмгөөлөгч нарыг коджуулах, мэдээллийг нь нээлттэй болгох, бусад байгууллагуудад мэдээлэл хуваалцах боломжуудын талаар байр сууриа илэрхийллээ. Ингэснээр жишээ нь, иргэд өмгөөлөгч авахдаа тухайн өмгөөлөгчийн мэдээлэлтэй танилцаад сонголтоо хийдэг байх боломж бүрдэх юм. Мөн иргэд нэхэмжлэл гаргах, нотлох баримтаа илгээх, тэмдэгтийн хураамж төлөх, хавтаст хэрэгтэй танилцах, шүүх хурлын тов харах зэрэг үйлчилгээг заавал шүүхэд өөрийн биеэр очихгүй онлайнаар авах системийн хөгжүүлэлтийг яаралтай бүрэн нэвтрүүлэх шаардлагатай гэдгийг дурдав. Шүүх хурал хойшлох шалтгааны 50 гаруй хувь нь өмгөөлөгч “хурал давхцсан” гэдэг тайлбар байдаг. Иймээс цахим системээр тухайн өмгөөлөгч хаана, ямар шүүх хуралд оролцож байгаа, давхцсан эсэхийг шүүгч хардаг болох нь чухал гэдгийг мөн онцоллоо.Уулзалтын төгсгөлд, шүүх эрх мэдлийн байгууллагууд нэгдсэн дата төвтэй, мэдээлэл солилцооны дэд ХУР системтэй болж мэдээллээ солилцдог, бусад салбараас мэдээлэл авахдаа үндсэн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан байх талаар санал солилцов.

Индонезийн Засгийн газрын KNB Scholarship 2026 тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Бүгд Найрамдах Индонез Улсын Дээд боловсрол, шинжлэх ухаан, технологийн яамнаас хөгжиж буй орнуудын иргэдэд зориулсан KNB Scholarship 2026 тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлалаа. Уг тэтгэлгээр Индонезийн 47 их сургууль, 1,173 сургалтын хөтөлбөрт бакалавр, магистр, докторын түвшинд суралцах боломжтой. Тэтгэлэгт сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэмж, эрүүл мэндийн даатгал, хэлний бэлтгэл, судалгаа болон номын зардал, очих-буцах эдийн засгийн ангиллын нислэгийн зардал багтаж байна. Өргөдлийг 2026 оны 2 дугаар сарын 2-ноос 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цахимаар хүлээн авах бөгөөд эцсийн дүнг 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр зарлана. Өргөдөл гаргагч нь нас, боловсролын зэрэг, англи хэлний мэдлэгийн шаардлага хангасан байхаас гадна паспорт, диплом, дүнгийн хуулбар, тодорхойлолт, эрүүл мэндийн магадалгаа болон бусад холбогдох баримт бичгийг бүрдүүлнэ. Монгол Улсын иргэд зөвлөмжийн захидал авах асуудлаар Бээжин дэх Бүгд Найрамдах Индонез Улсын Элчин сайдын яамтай холбогдох боломжтой. Өргөдөл гаргах үйл явц📈 Нэр дэвшигчид өргөдлийн вэб хуудас руу орох шаардлагатай. Тэндээс та саналын захидлыг татаж авах боломжтой. Нэр дэвшигчид байгаа жагсаалттай танилцаж, хүссэн сургалтын хөтөлбөрөө сонгох боломжтой. Албан ёсны вэбсайтын холбоос 🌐 http://knb.kemdiktisaintek.go.id

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ), Боловсролын яам болон NTV телевиз хамтран зохион байгуулж буй “Нэг мөр цэг тавья” хоёр дахь хэлэлцүүлэг боллоо. Энэ удаагийн хэлэлцүүлэг нь “Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулалтыг олон нийтэд танилцуулж, тулгамдсан асуудал болон шийдвэрлэх арга замын талаар оролцогчдын санал, байр суурийг сонсоход чиглэв. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, багш, хуульч, сэтгүүлч, эцэг эхчүүдийн төлөөллөөс бүрдсэн нийт 102 хүн оролцлоо. Уг хуулийн үзэл баримтлалыг ЦХИХХЯ, Боловсролын яам, ГБХНХЯ, Эрүүл мэндийн яам, ХЗДХЯ хамтран баталсан бөгөөд дээрх байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулж байна. Хуулийн зохицуулалтад зөвхөн технологийн арга хэмжээ авахаас гадна хүүхэд хамгаалал, боловсрол, сэтгэцийн болон нийгмийн эрүүл мэнд зэрэг олон салбарын асуудлыг цогцоор нь тусгаж буйгаараа онцлог юм. Оролцогчдын зүгээс цахим дарамт, хувийн мэдээллийн зөрчил, зохисгүй агуулгын нөлөөлөл зэрэг хүүхдэд тулгарч буй эрсдэлийг бууруулахад зөвхөн төрийн байгууллага бус эцэг эх, сургууль, цахим платформуудын хамтын оролцоо, хариуцлага нэн чухал болохыг онцоллоо. Түүнчлэн эцэг эхийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн насны онцлогт тохирсон хамгаалалтын арга хэмжээг боловсронгуй болгох, боловсрол, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өргөжүүлэх болон технологийн платформуудын хариуцлагыг тодорхой болгох зэрэг үнэтэй санал, зөвлөмжүүдийг дэвшүүлсэн юм. Хэлэлцүүлгийн үр дүнд цугларсан эдгээр санал, зөвлөмжийг хуулийн төслийг боловсронгуй болгох ажилд тусгах бөгөөд энэ нь хүүхдэд ээлтэй, аюулгүй цахим орчныг бүрдүүлэхэд олон нийтийн оролцоог хангасан чухал алхам боллоо.