Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар хуралдааны тэмдэглэлээр “Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин ашиглах талаар эрх зүйн орчныг бүрдүүлэх, Монгол Улсад эрчим хүчний хэмнэлттэй ногоон дата төв байгуулах бэлтгэл ажлыг хангах” чиглэлээр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон.
Энэхүү үүргийн хэрэгжилтийг хангах хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан олон нийтээр хэлэлцүүлж байна.
Та доорх холбоосоор нэвтэрч хуулийн төсөлд саналаа өгөөрэй. https://legalinfo.mn/mn/discussiondetail/17437287308132?type=LIS_LAW&page=1










