Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Үндэсний цахим шуудан таны цаг, завыг хэмнэнэ

2022.08.18

1. Үндэсний цахим шуудан гэж юу вэ?
Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд, иргэний улсын бүртгэлийн дугаараар үүсгэгдсэн төрийн байгууллагад өргөдөл, гомдол, санал хүсэлтээ илгээх, мөн хариу мэдэгдэл хүлээн авах боломжтой цахим шуудангийн систем юм.

2. Яагаад үндэсний цахим шуудан ашиглах хэрэгтэй вэ?Үндэсний цахим шуудан ашигласнаар иргэн та төрийн байгууллага руу биеэр очих эсвэл утсаар холбогдох шаардлагагүй бөгөөд төрийн байгууллагатай цаг хугацаа орон зайнаас үл хамааран шууд харилцах боломжтой.

3. Үндэсний цахим шуудангаар ирсэн мэдээлэл албан ёсных гэж тооцох уу?
Иргэн таныг танилт, нэвтрэлтийн систем ашиглан таньж, тодорхойлсон тул энэхүү цахим шуудангийн системээс ирсэн хүсэлтийг албан ёсны гэж үзэх юм.

4. Иргэн танд Үндэсний цахим шуудангаар дамжуулан төрөөс ямар мэдээлэл ирэх вэ?
Төрийн байгууллага мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан тухай бүрд үндэсний цахим шуудангаар дамжуулан мэдээллийн эзэнд мэдэгдэл хүргүүлнэ. Мөн төрийн үйлчилгээ авах шаардлага үүссэн тохиолдолд танд мэдээлэл ирэх юм.

5. Хувийн цахим хаягаа ашиглаж болох уу?
Хувийн цахим хаягийг дурын нэршил, тоо, үсэг ашиглан үүсгэх боломжтой байдаг тул Таныг мөн гэдгийг тодорхойлоход хүндрэлтэй тул үндэсний цахим шуудан ашиглан төрийн байгууллагатай харилцахыг зөвлөж байна.

6. Үндэсний цахим шууданг хувийн хэрэгцээндээ ашиглаж болох уу? 

Та үндэсний цахим шууданг ашиглан зөвхөн төрийн байгууллагуудад өргөдөл, санал, хүсэлт илгээх боломжтой бөгөөд төрийн байгууллагаас тухайн иргэнд хандсан мэдээлэл, мэдэгдэл хүргүүлэх юм.

Бусад мэдээ

Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас боловсруулсан “Өгөгдлийн тухай” анхдагч хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэхүү хуулийн төсөл нь төрийн мэдээллийн санг зөвхөн өгөгдөл цуглуулах, хадгалах зориулалтаар хязгаарлах бус, харин “төрийн их өгөгдөл”-ийн дэд бүтэц, засаглалыг бий болгох, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин ашиглах эрх зүйн орчныг цогцоор нь бүрдүүлэхэд чиглэж байна. Ингэснээр өгөгдлийг эдийн засаг, бизнес, инновац, эрдэм шинжилгээний судалгаа, төрийн үйлчилгээ болон хувийн хэвшлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд илүү аюулгүй, чанартай, үр ашигтайгаар ашиглуулах боломж нээгдэх юм. Түүнчлэн, Засгийн газрын хуралдаанаас дижитал эдийн засгийн шинэ салбарыг хөгжүүлж, Монгол Улсад олон улсын хөрөнгө оруулалт татах, татварын орлогыг өсгөх, өндөр ур чадвартай ажлын байруудыг нэмэгдүүлэх зорилгоор байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлт бүхий “Ногоон дата төв” байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлж хангаж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

ЦХХХЯ НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана

ЦХХХ-ны сайд Н.Учрал НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишраг өнөөдөр /2023.10.03/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Монгол улсын цахимжилт, шилэн, ил тод байдал олон улсад үнэлэгдсэнийг онцолж, цахим шилжилтийг эрчимжүүлэх бодлогын хүрээнд хийж буй ажлуудаа танилцууллаа. Мөн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд нээлттэй гэдгээ илэрхийлсэн юм. НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, цахимжилт тэр дундаа хувийн хэвшлийнхнийг бодлогоор дэмжих E-Business.mn платформыг үр дүнтэй ажиллуулж байгааг онцоллоо. Мөн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд ЦХХХЯ манлайлж, хамтран ажиллахыг хүслээ.

Oxford: Монгол Улс кибер аюулгүй байдлыг хангах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах техникийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Английн Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвтэй хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлэх” судалгааны ажлыг 2024 оны 10 дугаар сард эхлүүлж, ийнхүү өнөөдөр үр дүнгээ танилцууллаа.   Судалгааны тайланд:  Мөн Монгол Улсын кибер аюулгүй байдлын бодлого, стратегийн хувьд бусад үзүүлэлтээс илүү үнэлэгдсэн бол стандарт ба технологийн чиглэлээр хамгийн бага үзүүлэлттэй байгаа бөгөөд хөрөнгө оруулалт шаардагдаж байгааг илтгэж байна.  Харин кибер гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагаа, хууль эрх зүйн хувьд тогтворжсон сайн гэж тус тус үнэлэгдлээ. Цаашид  Тус судалгааг хийхдээ  Их Британийн Засгийн газар, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, олон нийт, хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн байгууллагаас бүрдсэн 200 гаруй мэргэжилтнүүдийн хамтран боловсруулсан “Кибер аюулгүй байдлын чадавхыг үнэлэх загварчлал”-ыг ашигласан аж.  Кибер аюулгүй байдлын экосистемийг дараах таван чиглэлээр үнэлсэн байна. Үүнд:  а) кибер аюулгүй байдлын бодлого ба стратеги,  б) кибер аюулгүй байдлын соёл ба нийгэм, в) кибер аюулгүй байдлын мэдлэг ур чадварыг хөгжүүлэх,  г) хууль эрх зүйн орчин,  д) стандарт ба технологи  Мөн хэмжигдэхүүн тус бүрээр кибер аюулгүй байдлын чадавхыг а) Эхэлж буй, б) Хөгжиж буй, в) Тогтворжсон,  г) Стратегийн, д) Динамик гэсэн 5 түвшингээр тодорхойлжээ.  Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшинг тодорхойлоход төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын кибер аюулгүй байдлын асуудал хариуцсан 110 гаруй мэргэжилтнүүд хамрагдсан байна.  Манай Улс нь 2024 онд Дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг Кибер аюулгүй байдлын индексээр 56 оноо авч, 193 орноос 103-т буюу бэхжиж буй дунд түвшинд үнэлэгдсэн.  Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2025 онд Монгол Улсын кибер аюулгүй байдлын индексийг “Дэвшиж буй” түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүү зорилтыг хангахад Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа чухал хувь нэмэр оруулах юм.