Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Үндэсний цахим шууданг ирэх наймдугаар сард нэвтрүүлнэ​

2022.07.22

Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит хурлаас иргэдэд тоон гарын үсэг, цахим шуудангийн хаягийг 2022 онд багтаан олгох арга хэмжээ авч бүх нийтээр хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх талаар арга хэмжээ авахыг даалгасны дагуу Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Үндэсний цахим шуудангийн системийн хөгжүүлэлтийг хийж, ирэх наймдугаар сард нэвтрүүлэхээр ажиллаж байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн иргэний бүртгэлийн дугаараар үндэсний цахим шууданг үүсгэж, мэдээлэл хариуцагчаас мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан тухай бүрд мэдээллийн эзэнд мэдэгдлийг тус цахим шуудангаар хүргүүлэх мөн иргэдээс төрийн байгууллагад санал хүсэлт, өргөдөл, гомдлоо илгээх албан ёсны хэрэгсэл болох болно. Иргэд төрийн байгууллагад өргөдөл гомдлыг биеэр очиж өгөх, 11-11 төв рүү утасддаг байсан бол одоо цахим шуудангаараа дамжуулан төрийн байгууллагатай харьцаж, санал хүсэлт гомдлынхоо хариуг цахимаар авах боломж бүрдэнэ. Иргэн Та “e-mongolia” системийн танилт, нэвтрэлтийн системд бүртгэлтэй эсвэл тоон гарын үсгээ авсан бол үндэсний цахим шуудангийн системийг ашиглах боломжтой болж байна.

Бусад мэдээ

ХХМТ-ын салбар 2023 онд 2098.1 тэрбум төгрөгийн орлого олжээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам салбарын статистик мэдээллийг цувралаар хүргэж байна. Бид энэ удаад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулж байна. Тус салбар нь 2023 он 2098.1 тэрбум төгрөгийн орлого олжээ. Тус орлогын 83.17 хувийг мэдээлэл, холбоо, 14.89 хувийг өргөн нэвтрүүлэг, 1.94 хувийг шуудангийн орлогоос бүрдүүлсэн байна. Хөрөнгө оруулалтын хувьд 2023 онд 338.1 тэрбум төгрөг орж, төсөвт 356.4 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам орон нутгийн цахимжилтыг бодлогоор дэмжинэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харьяа Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын 21 аймаг дахь хэлтсийн удирдлагуудад ЦХИХХЯ-наас өнөөдөр (2024.09.13) сургалт зохион байгууллаа. Сургалтыг ЦХИХХЯ-ны “Төрийн захиргааны удирдлагын газар”, “Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”, “Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”, “Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”, Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар”-аас: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, бодлого, стратеги Кибер аюулгүй байдлын тогтолцоо, бодлогын хэрэгжилт Нээлттэй өгөгдлийн талаарх хууль эрх зүйн орчин Хяналт үнэлгээ хийх аргачлал зэрэг сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, мэдээлэл, зөвлөгөө өгөв. ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од сургалтын үеэр хэлсэн үгэндээ: ЦХИХХЯ урьд нь 6 чиг үүрэг хэрэгжүүлэн ажиллаж байсан бол Засгийн газрын үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр 8 чиглэлтэй болж, яаманд “Инновацын бодлого зохицуулалтын газар” шинээр нэмэгдсэн. Инновац, цахимын асуудал бол олон улсад төдийгүй бүх салбарт чухал байр суурьтай. ТЦҮЗГ-аас өгч буй үүрэг, чиглэл бүрийг яамнаас өгч буй чиглэл гэж ойлгон, төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай, хариуцлагатай, хүнд сурталгүй хүргэхэд та бүгдийн үүрэг, оролцоо нэн чухал гэдгийг онцлон, яамны зүгээс бодлогын түвшинд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Төрийн байгууллагуудын вэб сайтуудыг нэгтгэлээ  

“Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсыг ашиглах журам”-ын төсөл болон “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Ингэснээр төрийн байгууллагын цахим хуудсыг нэг загвар, нэгдсэн удирдлагатай болгож, “И-Монголиа”-тай холбох нөхцөл бүрдэж байна. Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсыг ашиглах журмыг баталж, хэрэгжүүлснээр төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, тэдгээртэй холбогдох мэдээ, мэдээллийг нэг цонхоор хүргэж эхэллээ. Тодруулбал, өнгөрөгч есдүгээр сард “Төрийн байгууллагын нэгдсэн системийн туршилтын хувилбар”-ыг Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Үүнээс хойш, уг системд “Санал, хүсэлт” цонх үүсгэн, олон нийтээс санал авчээ.  Мөн “Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас gov.mn сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, 16 яам, 21 аймаг, 9 дүүргийн албан хаагчдад сургалт зохион байгуулж, бэлтгэл ажлыг хангажээ. Тагнуулын ерөнхий газраар төрийн байгууллагын нэгдсэн систем (gov.mn)-д мэдээллийн аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг хийлгэж, холбогдох зөвлөмжийн дагуу “Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсыг ашиглах журам”-ын төслийг боловсруулж, батлууллаа.