Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ цахимаар төлөх, цахимаар мэдээллээ харах боломжтой боллоо

2022.01.13

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын “Хэрэглэгчтэй харилцах төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төв нь иргэдэд даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээлэл, зөвлөгөөг 1800-1363 лавлах утсаар өгч байна. Мөн 20 гаруй ЭМД-ын төрийн үйлчилгээг цахимаар болон биечлэн ирсэн иргэдэд үзүүлж байна.

Төрийн үйлчилгээг цахимжуулах бодлогын хүрээнд өнгөрсөн онд даатгуулагч-иргэдийн хамгийн их авдаг эрэлттэй үйлчилгээнүүдийг бүрэн цахимжуулсан. Тухайлбал иргэд Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мэдээллээ www.emd.gov.mn сайтаас харах боломжтой болсон. Үүний үр дүнд 2022 онд нийтдээ давхардсан тоогоор 450 мянган даатгуулагч цахимаар шимтгэлийн мэдээллээ авсан байна. Мөн ЭМД-ын шимтгэлээ и.баримт аппликэйшнээр дамжуулан төлдөг болсон.
Ингэснээр 2022 онд и-баримтаар 237 мянга гаруй иргэн ЭМД-ын шимтгэлээ төлж, Эрүүл мэндийн даатгалын санд 11.1 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүллээ. Он гарсаар 13 хоногт 19 мянган иргэн цахимаар ЭМД-ын шимтгэлээ төлж, 1 тэрбум гаруй төгрөгийг ЭМД-ын санд төвлөрүүллээ.

Бусад мэдээ

Япон Улсын хиймэл оюун ухааны хөгжлөөс суралцана

ҮЙЛ ЯВДАЛ Япон Улсын хиймэл оюун ухааны хөгжлөөс суралцана 2022.09.15 Монгол, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Япон дахь хиймэл оюун ухааны судалгааны өнөөгийн байдал, хөгжил” сэдэвт лекц, хэлэлцүүлгийг Япон Улсын Элчин сайдын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран зохион байгууллаа. Лекцийг хиймэл оюун ухаан судлалаар дэлхийд алдартай эрдэмтэн, Токиогийн их сургуулийн проффессор Мацүо Ютака цахимаар орж, өөрийн орны сайн туршлагыг хуваалцан, эл сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын албан хаагчдыг чадавхжуулж, мэдлэг дээшлүүлэх ач холбогдол бүхий тус лекц, хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яамны удирдлагууд, харьяа байгууллагын төлөөллүүд оролцон мэдээлэл солилцлоо. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“Мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх нээлтийн үйл ажиллагаанд урьж байна

ЖАЙКА олон улсын байгууллагын техник туслалцааны төслийн дэмжлэгтэйгээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Мэдээлэл технологийн үндэсний парк, Делойте Томацу байгууллагатай хамтран “Мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх ба төслийн хүрээнд дараах үндсэн 5 чиглэлийн дэд төслийг хэрэгжүүлнэ. Үүнд: Нээлтийн хурал: 2026 оны 03 дугаар сарын 19-ний Пүрэв гараг, 10:00–13:00 цагт Хаана: Мэдээлэл технологийн үндэсний парк, 302 тоот танхим Бүртгэл: 2026 оны 03 дугаар сарын 16-ны Даваа гараг хүртэл явагдана. Нээлтийн үйл ажиллагаанд оролцох сонирхолтой хүн, хуулийн этгээд доорх бүртгэлийн маягтыг бөглөж ирүүлнэ үү. URL: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfB_8x6bLYlgkKu91yDca2l_CUXGScn-50QnFkovOf7vffzPA/viewform?usp=header “Мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхдээ чиглэл бүрд Дэд ажлын хэсэг байгуулан ажиллаж, төр, хувийн хэвшлийн хоорондын хэлэлцүүлгийг идэвхжүүлэх, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн хоорондын хамтын яриа хэлэлцээг өргөжүүлэх, улмаар нэгдсэн зорилго дор хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготой ба дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн төлөөллийг Дэд ажлын хэсэгт орж ажиллахыг урьж байна. Дэд ажлын хэсгийн гишүүнээр ажилласнаар танай байгууллагаар төлөөлүүлэн тус салбарт тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд дуу хоолойгоо хүргэх, хамтран ажиллах, нэгдсэн байдлаар төрийн байгууллагуудтай холбогдон асуудлаа хүргэж шийдвэрлүүлэх, төслийн хэрэгжилтийн хугацаанд тус тусдаа асуудлаа хөндөхийн оронд хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн нөөц, чадавхаа нэгтгэн хамтран ажиллах боломжтой болно. Ажлын хэсэгт оролцох шалгуур: Эх сурвалж: Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-ын 103 тоот. Экосистем хариуцсан ахлах менежер Б.Анарцэцэг, anartsetseg@itpark.mn . Утас: 11-327123, 72727123

Ц.Баатархүү: Төрийн цахим үйлчилгээний тоонд биш чанарт анхаарна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “И-Монгол академи” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Тус академи нь төрийн 86 байгууллагын 1251 үйлчилгээг цахимжуулж, иргэд төрийн үйлчилгээг цаг хугацаа орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжийг бүрдүүлээд байна. Уулзалтаар И-Монгол академийн хийж хэрэгжүүлж буй ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудтай танилцан, үүрэг чиглэл өгч, санал солилцов. Энэ үеэр ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: “И-Монгол академи” УТҮГ-ын хамт олон үүрэг чиглэлийнхээ хүрээнд маш сайн ажилласан. Цаашид орон нутгийн иргэдийн дижитал ур чадварыг сайжруулах сургалтыг эрчимжүүлэх, зарим үйлчилгээг хувийн хэвшил рүү шилжүүлж, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж ирэх, e-mongolia системийн үйлчилгээнд дүн шинжилгээ хийж, үйлчилгээ авахад хялбар болгох, судалгаа, хөгжүүлэлт, мониторинг хийж, төрийн цахим үйлчилгээний чанарт анхаарах хэрэгтэй гэдгийг онцоллоо. Дашрамд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам И-Монгол академи нь Монгол Улсын Засгийн газрын 100 хоногийн ажлын төлөвлөгөөний хүрээнд Засгийн газрын нэгдсэн цахим хуудас, dashboard болон цаасгүй цахим төр болгох ажлыг хэрэгжүүлж байна.