Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Эрик Бруссард: Монголчууд Амазон дээр борлуулалт хийх боломжтой боллоо

2021.06.23

Дэлхийн онлайн худалдааны хамгийн том платформ Амазон дээр Монголын бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг хийх боломжтой болсон талаар Амазон компанийн Олон улсын худалдаа, үйлчилгээ эрхэлсэн дэд ерөнхийлөгч Эрик Бруссард мэдэгдлээ. Тэрбээр “Монголын бизнес эрхлэгчид Амазон дээр одоо борлуулалт хийх боломжтой боллоо гэж мэдэгдэхэд үнэхээр таатай байна. Бид Монголын эрч хүчтэй бизнес эрхлэгчид, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчидтэй нь холбох үүд хаалгыг нээлээ” гэжээ. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Амазон компанитай энэ чиглэлд хамтран ажиллаж байгаа бөгөөд үндэсний үйлдвэрлэгчид гурав сая хүн амтай зах зээлд биш тэрбум хүнтэй зах зээл рүү онлайнаар бараа, бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болж байна гэсэн үг юм. Амазон компани нь дэлхийн 14 оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогоор 103 улс орнууд бараа, бүтээгдэхүүнээ тус платформ дээр борлуулж байна.

Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг БНСУ-ын “КТ” корпорацийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон БНСУ-ын КТ корпораци хооронд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулсан билээ. Тус санамж бичгийн хүрээнд Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлэх зөвлөх үйлчилгээ авахаар харилцан тохиролцсоны дагуу эхлэх уулзалтыг 2 тал зохион байгууллаа. Уулзалтын эхэнд Цахим хөгжил, харилцаа холбоны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг БНСУ-ын КТ корпорацийн “С” түвшний Зөвлөх үйлчилгээ хариуцсан Захирал Хатагтай И Ми Хи-д Монгол Улсыг зорин ирж, цахим шилжилтийн чиглэлээр хийгдэх Зөвлөх үйлчилгээний ажилд өндөр ач холбогдол өгч байгаад талархал илэрхийлээд, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс тус асуудлаар онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ. “КТ” корпорацийн “С” түвшний Зөвлөх үйлчилгээ харицусан Захирал Хатагтай И Ми Хи-гийн зүгээс Монгол Улсын цахим шилжилтийн явцыг бүсийн бусад орнуудтай харьцуулвал илүү өндөр хурдаар хөгжиж байгааг онцлоод, цаашид энэ хурдыг эрчимжүүлэх чиглэлд үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлж дэвшил авч ирэхдээ итгэлтэй байгаагаа хэлсэн юм.

Бүгд Найрамдах Казакстан Улсын Алматы хотын “Иргэдэд үйлчлэх төв” жилд 17 сая үйлчилгээг иргэдэд хүргэж үйлчилдэг

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх Б.Ганбат, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Захиргаа удирдлагын газрын дарга Д.Жавхлан, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Систем нэгтгэл, сургалт хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаны төлөөлөл Бүгд найрамдах Казакстан Улсад “Дижитал Алматы-2024” арга хэмжээнд оролцож байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд Алматы хотын “Иргэдэд үйлчлэх төв”-ийн үйл ажиллагаатай 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр танилцаж, туршлага судаллаа. Бүгд найрамдах Казакстан Улсын Цахим хөгжил, инноваци, сансрын аж үйлдвэрийн яамны харьяа “Иргэдийн засгийн газар” улсын корпораци нь улсын хэмжээнд 334 иргэдэд үйлчлэх цэг, 21,476 ажилтантай. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, газрын бүртгэл, нийгмийн халамж үйлчилгээ, хуулийн этгээдийн бүртгэл, иргэний бүртгэл зэрэг 6 чиглэлээр төрийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэдэг байгууллага юм. НҮБ-аас гаргасан дэлхийн цахим үйлчилгээний индексээр 8 дугаарт эрэмбэлэгдэж, ISO 9001:2015 чанарын удирдлагын системийг нэвтрүүлсэн тус төв төрийн 1245 үйлчилгээ цахимжуулснаас 94.5%-ийг нэг цэгийн үйлчилгээгээр үзүүлж байна.

“Монгол, Австрийн бизнес форум-2023” Австри улсын Вена хотод “Welcome to Mongolia” уриан дор зохион байгуулагдаж байна

Бизнес форумд банк, санхүүгийн байгууллага, эм, хүнс, технологийн компаниуд, уул уурхай, ноос, ноолуур, хүнсний үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 40 гаруй компанийн төлөөлөгчид оролцож, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцож, эрдэс баялаг, цахим боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж болон аюулгүй байдлыг сайжруулах, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгаль орчинд ээлтэй, ухаалаг хотыг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлэв. Уулзалтын үр дүнд Frequentes AG, eee Austria international projects GmbH, MUT Austria, ComFin Software GmbH компаниуд хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тогтлоо. Хувийн хэвшлээ дэмжсэн, бизнесийн хамтын ажиллагааг дэмжих нь МУ-ын Засгийн газрын бодлого байх бөгөөд тус төслүүдийг Монгол, Австри 2 орны Засгийн газар хоорондын комиссын даргын хувиар хуралдааны протоколд тусгахаар ажиллаж байна.