Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Чуулган: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2021.12.16

Монгол Улсад арав гаруй жил батлагдаж чадахгүй байсан Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын өнөөдрийн /2021.12.16/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүллээ. “Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Япон, Хорват, Унгар, Гүрж, Литви, Латви, Сингапур, Эстони зэрэг улсууд бие даасан хуулиа батлан гаргасан аж. Монгол Улсын хувьд Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д мэдээллийн аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэмээн тодорхойлсон. Гэсэн хэдий ч кибер аюулгүй байдлын индексийн гол үзүүлэлт болох хууль эрх зүйн орчин бүрдээгүй, үндэсний кибер халдлага, зөрчлөөс сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллага байхгүй, хамтын ажиллагаа дутмаг байна.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн зорилт нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Цаашлаад цахим мэдээлэлд хандах, боловсруулах, ашиглах, түгээхэд ашиглагддаг мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, тэдгээрийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдлага зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу үйлдэл үзүүлэх, нөхөн сэргээх замаар кибер аюулгүй байдлыг хангах дараах харилцааг зохицуулахаар тусгасан. Үүнд:

  • Монгол Улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар кибер аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх,
  • Кибер орчинд дундын мэдээллийн систем боловсруулах, хадгалах, түгээх, цахим тооцооллын үйлчилгээ эрхэлж буй болон тэдгээрт мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийн эрх, үүргийг тодорхойлох,
  • Кибер аюулгүй байдал алдагдсанаар хэвийн үйл ажиллагаа нь доголдож Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт хохирол учруулж болох мэдээллийн систем, мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллагыг “Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага” гэж тодорхойлон, тэдгээр байгууллагын аюулгүй байдлыг хангах зохицуулалтыг тодорхойлох,
  • Төрийн байгууллага хооронд, төр-хувийн хэвшил, иргэд кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх талаар тогтмол мэдээ, мэдээлэл солилцож байх асуудлыг зохицуулсан.          Хуулийн төсөлд тусгасан шинэлэг зохицуулалт бүхий харилцаа нь мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх харилцааг хуульчилсан. Учир нь кибер аюулгүй байдлыг хангах арга хэмжээ нь мэдээлэл, түүнийг агуулах мэдээллийн сан, ашиглах боломжийг бүрдүүлэх мэдээллийн систем, хүний нөөц, техник технологийн арга хэмжээ, эдгээрийн харилцан уялдаа холбоог зохицуулсан бодлого, дүрэм журам, төлөвлөгөө, зохион байгуулалтын үйл ажиллагаа болон хөндлөнгийн хараат бус хяналт шалгалтын чиг үүрэг бүхий аудитын үйл ажиллагааг шаарддаг олон улсын жишгийн дагуу энэ харилцааг оруулж ирсэн ажээ.

 

Бусад мэдээ

КАНСАТ-2023 үндэсний VI тэмцээний бүртгэл эхэллээ 

Сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, түүнд хамаарах инженер техникийн мэдлэг, STEM-ийн боловсролыг бодит төслөөр дамжуулан Их дээд сургуулийн оюутан залуус, сонирхогчийн бүлгэм, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад таниулан сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг КАНСАТ үндэсний VI тэмцээний бүртгэл эхэллээ.  Оролцогч багт тавигдах шаардлага: Багийн мэдүүлэг хүлээн авах сүүлийн хугацаа 2023.02.19 Багийн мэдүүлэг хүлээн авах цахим хаяг КАНСАТ 2023 тэмцээнд оролцох багийн бүртгэл (google.com) Холбоо барих утас: 89011918, 80878888 Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон удирдамжтай энд дарж танилцана уу.

ТЕНДЕРИЙН УРИЛГА

(English below) Дэлхийн банкны санхүүжилтээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны  хэрэгжүүлж буй “Ухаалаг Засаг II төсөл” – ийн хүрээнд “Төрийн “Их өгөгдлийн сан” үүсгэх, хэрэгжүүлэх, Үндэсний дата төвийн нөөц төвийн “Б” өрөөг тоноглох, Хиймэл оюун ухааны суурь дэд бүтцийг бий болгох, үүсгэх, хэрэгжүүлэх” тендер шалгаруулалтыг зарлаж байна. Хугацаа: 2026 оны 07 сарын 28 өдөр, 15:00 цаг 00 минут   Дэлгэрэнгүй: https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1778815171121 https://www.smart.gov.mn/mn/news/5677 ************ The World Bank financed “Smart Government II” Project, implemented by the Ministry of Digital Development, Innovation and Communications invites eligible Bidders to submit proposals for Expansion of National Data Center and Establishment of the State’s Big Data Infrastructure Repository in three lots. Submission Deadline: July 28, 2026, 15:00 (UB time) More information: https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1778815171121https://www.smart.gov.mn/mn/news/5677

Ц.Баатархүү: Мэдээллийн технологийн салбарыг эдийн засгийн голлох салбар болгох чиглэлд хамтарч ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү болон холбогдох албаны төлөөлөл өнөөдөр (2024.08.16) Мэдээлэл, технологийн үндэсний парк, тэнд бойжиж буй стартап компаниудын үйл ажиллагаатай танилцлаа. Мэдээлэл, технологийн үндэсний парк нь Монгол Улсаас дэлхийд гарах юникорн компанийг бойжуулан дэмжих, салбарын боловсон хүчнийг бэлдэх, сургах болон мэдээллийн технологийн үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн ЕБС-ийн сурагчдийг мэдээллийн технологийн боловсрол олгох зорилгоор “Миний кодын эхлэл” хакатон тэмцээнийг жил бүр зохион байгуулахын зэрэгцээ Монгол Улсын шилдэг стартап компанийг шалгаруулах Start-up challenge Mongolia, ICT EXPO, Grow with Google зэрэг олон арга хэмжээ, үйл ажиллагаануудыг зохион байгуулж, стартап компаниудыг Цахиурын хөндийд гарахад нь дэмжиж ажиллаж байна. Түүнчлэн тус парк нь энэ жил Азийн шинжлэх ухааны паркуудын 27-р их хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэдгээ салбарын сайдад уламжилсан юм. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү: “Бидний гол зорилго бол компаниуд бойжиж, дэлхийн хэмжээнд гарах явдал юм. Монголын төр нэг их наяд орчим төгрөгөөр тендер зарлаж, код бичүүлчихсэн байна. Энэ кодыг бид экспортлох цаг нь болсон. И-Баримт, И-Монгол системийг дэлхийн олон улс сонирхож, туршлага судлах хүсэлт ирүүлж байна. Иймээс төрийн болон хувийн хэвшлийн бичсэн сайн кодыг экспортолж, хөрөнгө оруулалтын сангийн санхүүжилтийг босгох боломжтой. Өнөөдөр мэдээллийн технологийн салбар ДНБ-ий 3.2 хувийг бүрдүүлж байна. Энэ салбарыг эдийн засгийн голлох салбар болгоход хөрөнгө оруулалтын санг томруулах, олон эх үүсвэртэй, эрсдэлгүй болгох чиглэлд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам ирэх 4 жилд анхаарч ажиллахаа илэрхийлэв.