Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХ-ны салбарын стратеги төлөвлөгөөнд жендэрийн асуудлыг анхаарч тусгана

2022.01.09

ЦХХХЯ, Жендэрийн үндэсний хороотой хамтран салбарын жендэрийн стратеги төлөвлөгөөг боловсруулах зөвлөлдөх уулзалт, семинарийг өнөөдөр /2022.01.09/ зохион байгууллаа. Тус семинарт Жендэрийн үндэсний хорооны зөвлөх Б.Онон, Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Буянаа нар “Жендэрийн тэгш байдал, үндэсний бодлого төлөвлөлтийн онцлог”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө”, “Цахим хөгжил, харилцаа, холбооны салбарын оролцоонд суурилсан жендэрийн үнэлгээний тайлан” болон “Салбарт баримтлах жендэрийн стратегийн тэргүүлэх чиглэл” зэрэг сэдвээр танилцуулга, мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Зөвлөлдөх уулзалтад ЦХХХЯ болон харьяа байгууллагуудын төлөөлөл, жендэрийн үндэсний хорооны ажлын алба, хувийн хэвшлийн нийт 40 гаруй төлөөлөл оролцож, салбарын 2023 оны стратеги төлөвлөгөөнд жендэрийн асуудлын талаар анхаарч, тусгаж ажиллахаар санал нэгдлээ.

Бусад мэдээ

“Кансат-2023” үндэсний VI тэмцээн эхэллээ

Лаазанд багтах жижиг хэмжээний хиймэл дагуулыг оюутан, залуус өөрсдийн гараар зохион бүтээж өрсөлддөг “Кансат-2023” үндэсний VI тэмцээн өнөөдөр (2023.06.16) Налайх дүүргийн Дархан ноёны худагт эхэллээ. Энэхүү тэмцээн нь сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, түүнд хамаарах инженер техникийн мэдлэг боловсролыг бодит төслөөр дамжуулан их, дээд сургуулийн оюутан залуус, сонирхогчийн бүлгэм, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад таниулан сурталчлах, дотоодын хүний нөөцийг бэлтгэх зорилгоор жил бүр уламжлан болон зохион байгуулагддаг тэмцээн юм. Тэмцээнийг нээж ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар хэлсэн үгэндээ: Энэ жилийн тэмцээн дэлхийн сансар судлалын түүхэн дэх эмэгтэй хүн анх сансарт ниссэн тэмдэглэлт өдөр зохиогдож байна. Энэ удаагийн тэмцээн өмнөх жилүүдтэй харьцуулахад оролцогчдын тоо хэд дахин нэмэгдэж, анх удаа дунд сургуулийн баг оролцож буйгаараа онцлог болж байна. 2 сар гаруй хугацаанд оюун ухаанаа уралдуулан хийж бүтээсэн бүтээлүүд нь амжилттай хөөрч, даалгавраа амжилттай биелүүлэхийг нийт оролцогчиддоо хүсье. Оюуны хөрөнгө оруулалт бүхий том төсөл тэмцээнийг зохион байгуулахад дэмжиж, хамтран ажилладаг байгууллагууддаа талархал илэрхийлье гэв. Тэмцээнд кансат болон буцагч төрлийн нийт 22 багийн 150 гаруй оюутан сурагчид оролцож байна. Тэмцээний шилдгүүд маргааш тодорно. Цахим хөгжил, харилцаа холбооны яам Mongolsat Networks ДДэшТВ | Тусламж | Мэдээлэл (албан ёсны групп) Инженер Геодези ХХК / Engineering geodesy LLC

Технологийн салбарын хөгжүүлэгчдийн “DevSummit 2026”-д оролцлоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, “Үндэсний дата төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Дагвасүмбэрэл, “И Монгол академи” УТҮГ-ын гүйцэтгэх захирал М.Баттулга нар Монголын технологийн салбарын хөгжүүлэгчдийн хамгийн том цугларалт “DevSummit 2026” уулзалтын “Үндэсний хиймэл оюуны стратеги” хуралд панелистаар оролцлоо. Энэ үеэр Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны салбарын бодлогын гол чиглэлүүд, төлөвлөж буй ажлуудын талаар нээлттэй хэлэлцлээ. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарт дараах тэргүүлэх үндсэн 5 чиглэлийг баримтлахаа танилцуулав. Үүнд, -Өгөгдөлд суурилсан цахим эдийн засгийг хөгжүүлнэ. -Хиймэл оюун суурьтай инновацыг дэмжинэ. -Цахим засаглалыг бэхжүүлж, иргэдийн хяналтыг нэмэгдүүлнэ. -Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулж, нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог хамгаална. -Бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлнэ. ЦХИХХ-ны сайд Ч.Номин “Дэлхий дахинд хиймэл оюуны хөгжил, түүний хэрэглээ асар хурдацтай хөгжиж буй өнөө үед хиймэл оюуны тооцоолох чадамжтой дата төвүүдийг бий болгох зорилт, оролдлого, эрэлт нэмэгдэж буй. Гэсэн хэдий ч гол асуудал нь эрчим хүчний хангамж, газар зүйн тохиромжтой бүс, хууль, эрх зүйн таатай орчин болоод байна. Манай улсын хувьд газар зүй, байгаль, цаг уур нь дата төвийн үйл ажиллагаа явуулахад нэн таатай орчинд тооцогдож байгаа хэдий ч хууль, эрх зүйн хувьд бэлэн биш байна. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний найдвартай, хямд эх үүсвэр бүхий ногоон дата төвүүд байгуулахад гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдыг татахдаа: -Эрчим хүчний бие даасан байдал – Power Sovereignty -Харилцаа холбооны сүлжээний бие даасан байдал – Network Sovereignty -Хууль эрх зүйн хараат бус байдал – Legal Sovereignty бүхий орчныг бүрдүүлэхийг санал болгож байна. Үүний тулд Монгол Улсын Засгийн газар хууль эрх зүй, дэд бүтцийн бэлэн байдлыг хангаж ажиллах болно” хэмээн онцоллоо.

НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ МАТИЛДА ДИМОВСКАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран уулзалтад байлцав. Уулзалтын эхэнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газар тэр дундаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хамтын ажиллагааны үр дүнд сэтгэл хангалуун байгаа”-гаа илэрхийлээд “Монгол Улс хиймэл оюунд суурилсан ногоон дата төвийг байгуулах хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн шинэчлэл хийхэд онцгой анхаарч байна. Энэ талаар COP17 арга хэмжээнээс өмнө тодорхой шийдэлд хүрч, олон улсад танилцуулна” хэмээн тодотгов. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын мэдээллийн технологийн салбар тэр дундаа хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, залуучуудын цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах чиглэлээр  нягт хамтран ажиллаж ирснийг Суурин төлөөлөгч Матилда Димовска онцолсон. Уулзалтын үеэр мөн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан Хиймэл оюуны үндэсний стратегийг сайжруулах ажил, цахим орчин дахь хүүхэд залуусын дээрэлхэлтийн судалгаа, цахим ур чадвар, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийн чиглэлээр хэрэгжүүлсэн DEMOSC төслийн үр дүн, цахим орчин дахь дээрэлхэлтийн эсрэг эхлүүлсэн “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аян болон Цахим орчин дахь хүүхдийн хэрэглээг зохицуулах хуулийн төсөл зэрэг сэдвээр ажил хэрэгч яриа өрнүүлж, санал солилцлоо.