Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана

2022.08.15

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь АНУ-ын Сансар судлалын агентлаг /НАСА/-тай цахим уулзалт хийж, хамтран ажиллахаар санал солилцсон бөгөөд тус уулзалтаар Монгол Улсын сансар судлалын салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх НАСА-ийн зүгээс дэмжлэг үзүүлэх, тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тогтсон. Энэхүү уулзалтын хүрээнд манай талаас хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн судалгааг хийж, НАСА-гийн талд танилцууллаа. Сүүлийн үед дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй экологийн тэнцвэрт байдал алдагдаж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа нь энэ чиглэлийн нарийвчилсан судалгааг сансрын технологитой хослуулан хийх, нөхцөл байдлын үнэлгээг олон жилийн тоон мэдээлэл дээр үндэслэн гаргах, болзошгүй эрсдлийг урьдчилан таамаглах зэрэг шаардлагууд тулгарч байна. Иймээс манай улсын хувьд энэ чиглэлийн судалгааны ажлууд дээр АНУ-ын Сансар судлалын агентлаг /НАСА/-ийн дэмжлэгийг авч ажиллах юм.
Мөн Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь сансар судлалын чиглэлээр олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал, АНУ-ын Сансар судлалын агентлаг (NASA), ОХУ-ын “Роскосмос” сансар судлалын улсын үйлдвэрийн газар, Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (APSCO), Бүгд найрамдах Энэтхэг Улсын Сансар судлалын байгууллага (ISRO) зэрэг байгууллагуудтай хоёр болон олон талт хамтын ажиллагаа үүсгэн идэвхтэй ажиллаж байна.

Бусад мэдээ

Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны (APPU) шинэ стратегийг боловсруулах ажлыг Монгол Улс удирдана

Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны Удирдах Зөвлөлийн хурлын үеэр Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн “APPU Vision 2030” буюу 2030 он хүртэлх шинэ стратегийг боловсруулах ажлын хэсгийг даргалахаар албан ёсоор томилогдлоо. Энэхүү стратеги нь Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны (APPU) дараагийн 4 жилийн хөгжлийн чигийг тодорхойлох, бүс нутгийн шуудан-логистик, дижитал шилжилт, хамтын ажиллагааны бодлогын суурь баримт бичиг байх юм. Дэлхийн Шуудан Холбооны дээд байгууллага болох ДШХ-ны Конгресс нь 4 жил тутамд зохион байгуулагдаж дараагийн 4 жилд мөрдөх дүрэм журам, шийдвэрүүдийг гаргадаг онцлогтой. Дараагийн конгресс энэ оны 09 дүгээр сард Дубай хотод зохион байгуулагдахаар товлогдсон бөгөөд Удирдах Зөвлөлийн хурлаар ДШХ-ны гишүүн орнууд, түүний томилогдсон операторууд дараагийн 4 жилд баримтлах стратеги, дүрэм журам, бодлогыг урьдчилан хэлэлцүүлж, санал, дүгнэлтийг тусган конгресст хүргэх зорилготой юм.

“Seeds for the future” хөтөлбөрийн шигшээд шалгарлаа

Катар улсын Доха хотноо дэлхийн 15 орны 29 баг өрсөлдсөн “Seeds for the future” хөтөлбөрт Монгол улсын “Team 11” баг шилдэг 6 багийн нэгээр шалгарлаа. Тэд нийгэмд тулгамдсан аливаа асуудлыг технологийн шийдлээр хэрхэн шийдэж болох тухай бүтээлч төслийн уралдаанд “Блокчэйнд суурилсан Эмийн хяналтын нэгдсэн, нээлттэй систем” бүтээх санаачилгаар төсөл боловсруулан оролцсон юм. Улмаар 09/10-09/16-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдах шигшээ шалгаруулалтад оролцож шилдгийн төлөө өрсөлдөнө. ЦХХХЯ, Huawei компани хамтран хэрэгжүүлж буй “Мэдээллийн технологийн 1000 инженер” бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд Монгол улсаас 10 мэргэжилтэн “Seeds for the future” хөтөлбөрт хамрагдаж байна.

Кибер гэмт хэргийн улмаас 87.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

“Олон улсын Кибер аюулгүй байдлын индекс – 2024” тайланд дурдсанаар Монгол Улс 194 орноос 103-т эрэмбэлэгдэж, 2020 онтой харьцуулахад, 17 байр урагшилсан. Гэвч цахим орчинд иргэдийн мэдээллийг хулгайлах, хууль бусаар ашиглах зэрэг зохион байгуулалттай гэмт хэрэг нэмэгджээ. Төр захиргаа, олон нийтийн байгууллага, хувийн хэвшил, иргэн үл харгалзан дээрх халдлагад өртөж, сүүлийн таван жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэрэг 25,849-д хүрчээ. 2023 онд гэхэд дээрх гэмт хэргийн улмаас 87.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүний ихэнх нь энгийн иргэд рүү дайрсан халдлага байжээ. Учир нь нэр бүхий компани, төрийн байгууллагын нэрийг барьж, хуурамч өгөгдөл, линк, тоглоомоор дамжуулан иргэд, хуулийн этгээдийг хохироож байна. Ингэхдээ иргэдийн цахим шуудан, мессенжер, утасны дугаар руу мэдээллээ илгээхээс гадна реклам сурталчилгаагаар дамжуулан иргэдийг олзолдог. Энэ мэтээр цахим орчинд гэмт хэрэг үйлдэх арга барил улам хөгжиж, эрсдэл дагуулж байгааг олон улсын байгууллагуудаас  анхааруулдаг. Тиймээс Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор тодорхойлох хэрэгцээ үүссэн. Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын санаачилгаар Оксфордын их сургуультай хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшний үнэлгээ”-г тодорхойлох судалгааг 2024 оны аравдугаар сарын 2-ны өдрөөс эхлүүллээ. Судалгаанд төр, хувийн хэвшил болон олон улсын 100 гаруй байгууллагын төлөөллийг хамруулав. Урьдчилсан үр дүнг 2024 оны сүүлчээр зарлаж, олон нийтэд мэдээлнэ. Оксфордын их сургуулийн эрдэмтэд энэхүү судалгааг дэлхий даяар хийж байгаа бөгөөд Монгол Улс 95 дахь улс нь болж байна. Тус судалгаанд Их Британийн Засгийн газар, эрдэм шинжилгээний байгууллага зэрэг олон талт эх сурвалжуудаас бүрдсэн 200 гаруй мэргэжилтний хамтран боловсруулсан загварчлалыг ашигладаг. Үр дүнг таван түвшнээр гаргаж, Кибер аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлыг тодорхойлдог байна. Ингэснээр цахим орчин дахь иргэдийн аюулгүй байдлыг хангах бодлого төлөвлөлтөд шийдэл олоход түлхэц болно.