Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааг эхлүүллээ

2022.01.07

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг татан буулгаж, “Цахим хөгжил, харилцаа холбооны яам”-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталлаа. Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан түр хугацаанд давхар хариуцах бол Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Болор-Эрдэнийг түр томиллоо.

Бусад мэдээ

ЯПОН УЛСЫН ДХХХ-НЫ ДЭД САЙД НАКАНО ХИДЕЮКИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ЯПОН УЛСЫН ДХХХ-НЫ ДЭД САЙД НАКАНО ХИДЕЮКИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Япон Улсын Парламентын гишүүн бөгөөд Дотоод хэрэг, харилцаа холбооны дэд сайд Накано Хидеюки, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. ЦХИХХ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Батбаяр, ҮСХ-ны Нэгдсэн статистикийн газрын дарга Ц.Тэгшжаргал нар уулзалтад байлцав. Уулзалтын эхэнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин “Япон Улсын Засгийн газар, тэр дундаа Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын зүгээс Монгол Улсын мэдээллийн технологийн салбарыг дэмжин ажиллаж буйд талархаж байгаа”-гаа илэрхийлэв. Мөн “2025 оны 7 дугаар сард Япон Улсын Эзэн хаан болон хатан Монгол Улсад төрийн айлчлал хийснээр хоёр орны харилцаа шинэ түвшинд гарч, соёлын болон ард түмний харилцаа өндөр түвшинд хүрсэн гэж бодож байна. Соёлын сайдаар ажиллаж байх хугацаандаа олон хамтын ажиллагааг Япон Улстай өрнүүлж ирсэн бөгөөд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт мөн өргөжүүлнэ хэмээн найдаж байна. Цаашид ҮСТ-той хамтран хэрэгжүүлж байгаа шилдэг туршлага, ажлуудыг ЦХИХХЯ-наас бүх талаар дэмжиж ажиллахад бэлэн. KDDI компани Старлинктэй хамтран direct-to-device үйлчилгээг Япон Улсад нэвтрүүлэхээр ажиллаж байгаа талаарх мэдээллийг авсан. Удахгүй энэ үйлчилгээ Монгол Улсад нэвтрэнэ хэмээн найдаж байна” гэлээ.  Түүнчлэн Цахим шилжилтэд харилцаа холбооны дэд бүтэц чухал байр суурийг эзэлдэг бөгөөд Япон Улсын KDDI компанийн хөрөнгө оруулалттай Мобиком компани том хувь нэмэр оруулж буйг дурдаад малчны хотноос И-Монгол системээр дамжуулан төрийн үйлчилгээг авахад харилцаа холбооны операторууд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлов. Япон Улсын Парламентын гишүүн бөгөөд Дотоод хэрэг, харилцаа холбооны дэд сайд Накано Хидеюки “Монгол Улс их өгөгдөл болон хиймэл дагуулын мэдээллийг бодлого, төлөвлөлтөд ашиглаж буй туршлагыг Японы тал өндрөөр үнэлж байна” гээд хоёр улсын 40 гаруй жилийн түүхтэй статистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Уулзалтын төгсгөлд талууд хоёр  хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, харилцан ашигтай, үр дүнд чиглэсэн түншлэлийг бэхжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа дахин илэрхийллээ.

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар хөгжсөний 104 жилийн ойн мэнд хүргэе

Өдгөөгөөс  104  жилийн өмнө буюу 1921 оны 7 дугаар сарын 19-ний энэ өдөр Ардын засгийн газрын 6 дугаар хурлаар шуудан бичиг цахилгаан мэдээний хороог байгуулж, Хиагтын цахилгаан мэдээний хорооны түшмэл байсан гүн Цэдэвсүрэн гуайг ерөнхийлөн захирах түшмэлээр нь томилсноор өнөөдрийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар байгуулагдсан түүхтэй. Энэхүү түүхт өдрийг өнөөдөр бид “ХОЛБООЧДЫН БАЯР” хэмээн нэрлэж, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон уламжлалтай. Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж,  “Digital first” уриа дор “ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРХЭМЛЭГЧ” ЗАСГИЙН ГАЗАР байж  Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт бидний зорилт хэмээн тодорхойлсон. Цахим шилжилтийн эрчимтэй өөрчлөлтийг дагаад Мэдээллийн технологи, харилцаа холбоо нь бусад бүх салбарынхаа тулгуур багана хэдийнээ болж, улс орнуудын өрсөлдөх чадварын гол үзүүлэлт, хөгжлийн тэргүүлэх салбар болтлоо үсрэнгүй, хурдтайгаар хөгжиж байгаа билээ. Монгол улс цахим хөгжлөөрөө Азид 13, дэлхийд 46-д эрэмбэлэгдэж байна. Түүхэн ой тохиож байгаа энэ цаг мөчид гадаад харилцаагаа тэлж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Инновац, цахим технологийн агентлаг болон   Бүгд Найрамдах Киргиз Улсын Цахим хөгжил, дэвшилтэт технологийн яамд  “Дижитал шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай” санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол улсын мэдээлэл технологийн компаниуд Төв Азид гарах үүд хаалга нээгдлээ. Дижитал эдийн засгийн хүрээгээ тэлснээр дан ганц уул уурхай бус оюун ухааны экспорт хийх боломжтой. Морин өртөөгөөс эхэлсэн түүх E-Mongolia платформ, Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, хиймэл оюун ухаан, өндөр хурдны 5G сүлжээгээр үргэлжилж байна. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн мэргэжилтнүүд, холбоочид, инженер техникийн ажилтнууд, судлаачид, албан хаагчдадаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.      Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд   Э.Батшугар

Ази, Номхон далайн бүсийн 23 орны аюулгүй байдлын мэргэжилтнүүд кибер халдлагыг илрүүлэхээр өрсөлдөж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ) хамтран “Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилт 2025”-ыг Улаанбаатар хотноо 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 05-ны хооронд зохион байгуулж байна. Ази, Номхон далайн бүсийн 26 орны 200 гаруй төлөөлөгчид оролцож байгаагаас өнөөдрийн сургуулилтад 23 орны аюулгүй байдлын мэргэжилтнүүд 15 баг болж  серверийн доголдлыг сэргээх, кибер халдлагыг илрүүлэх болон урьдчилан сэргийлэх бодит сорилт дээр өрсөлдөж, туршлага солилцлоо. Уг сургуулилтад манай улсаас нийт 16 кибер аюулгүй байдлын мэргэжилтэн оролцож, багийн бүрэлдэхүүнд идэвхтэй хамрагдан өөрсдийн ур чадвар, туршлагаа олон улсын түвшинд харуулж  байна.   Дөрвөн өдрийн турш үргэлжлэх уг арга хэмжээ шилдэг багуудаа маргааш тодруулна. “Ази номхон далайн бүс нутгийн кибер сургуулилт 2025”-ыг Монгол Улсад зохион байгуулснаар бүс нутгийн хэмжээнд кибер аюулгүй байдлын чиг хандлагуудыг хэлэлцэж, хариу арга хэмжээ авах, хамгаалалтыг сайжруулах шийдлүүдийн талаар санал солилцох, халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах ур чадварыг сайжруулж, чадавхжуулах, кибер аюулгүй байдлын бодлого төлөвлөлт, менежментийг сайжруулах, Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах хамтын үүргийн хэрэгжилтийг танилцуулах, улсаа сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой юм.