Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Цахим Сонгинохайрхан” үндэсний хөдөлгөөн эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 108 дугаар тогтоолоор батлагдсан “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байна.

Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй хэлбэрт шилжүүлэх зорилготой тус хөдөлгөөнийг Сонгинохайрхан дүүрэгт сургалт, нөлөөллийн арга хэмжээгээр албан ёсоор эхлүүллээ.

Арга хэмжээний эхний өдөр өсвөрийн “Хурдан” клубийн гишүүд болон Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 200 гаруй сурагчийг хамруулсан сургалт зохион байгуулав. Энэ үеэр хүүхэд багачуудад цахим орчинд сурч хөгжих, ур чадвараа дээшлүүлэх, сөрөг агуулгаас өөрийгөө хамгаалах болон цахим дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг, дадал олголоо. Түүнчлэн цахим манлайллыг төлөвшүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэд өсвөрийн “Хурдан” клубийг байгуулж, 160 сурагчийг “Цахим элч”-ээр бэлтгээд байна.

Бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалтуудыг тус дүүргийн Өнөр, Толгойт, Баянхошуу зэрэг бүсэд зохион байгуулж, нийт 5,000 гаруй иргэнийг хамруулахаар төлөвлөсөн. Тухайлбал, Толгойт бүсийн өнөөдрийн (2026.05.27) сургалтад 130 гаруй иргэн хамрагдсан бөгөөд маргааш цэргийн албан хаагчдад зориулсан тусгайлсан арга хэмжээ зохион байгуулагдах юм.

Аяны хүрээнд цахим ур чадварын сургалтыг дараах агуулгаар зохион байгуулж байна. Үүнд:

  • цахим банкны үйлчилгээ болон цахим худалдан авалтын хэрэглээ,
  • хиймэл оюуны эерэг болон сөрөг нөлөө,
  • мэдээллийн хүртээмж ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим оролцоо,
  • цахим орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хувийн мэдээллээ хамгаалах,
  • цахим залилан, кибер гэмт хэргээс сэргийлэх,
  • төрийн цахим үйлчилгээг ашиглах чадвар олгох.
  • Мөн сургалт, арга хэмжээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дохионы хэлмэрч ажиллуулах, брайл үсгийн төхөөрөмж, брайл сан ашиглах боломжийг бүрдүүлж байна.

Бусад мэдээ

Монгол улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих “ВИРТУАЛ БҮС” байгууллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар виртуал бүс байгуулах шийдвэр гаргаж, “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам”, “Виртуал бүсэд бүртгэлтэй

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ