Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлнэ

2022.10.27

ЦХХХ-ны сайд Н.Учрал, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар хаягжилтын асуудлыг шийдэх зорилгоор өнгөрсөн Мягмар гарагт хамтарч ажиллах талаар санал солилцсон. Энэ ажлын хүрээнд өнөөдөр /2022.10.27/ төр, хувийн хэвшлийн нийт 30 орчим байгууллагын төлөөлөл оролцсон уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

Уулзалтад “Газар, үл хөдлөх хөрөнгийн хаягжуулалт- Орон зайн өгөгдлийн дэд бүтэц” чиглэлээр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас танилцуулга, мэдээлэл хүргэж, эл сэдвийн хүрээнд хаягжилтын хэрэгжилтийн одоогийн явц, асуудал, бэрхшээл юунд байгаа болон гарц шийдлийн талаар оролцогчид санал солилцож, ойлголтоо нэгтгэн ажлын хэсэг байгуулахаар боллоо.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Монгол Улсын Засгийн газар Цахим Үндэстэн болох зорилт дэвшүүлсэн хэдий ч иргэдээс ирүүлж буй гомдол, саналын 70% нь төрийн хүнд суртал, байгууллага хоорондын уялдаа, холбоо хангалтгүйд байна. Хаягжилттай холбоотой Засгийн газрын тогтоол гарсан ч хэрэгжихгүй байгаа шалтгаан нь хаяг бүр өөр, иргэд алийг нь хэрэглэхээ мэддэггүй. Өнөөдөр тодорхой шийдэлд хүрч, салангид явж ирсэн кодуудыг нэгтгэж, кодын нэгдсэн нэг ойлголтод хүрэх, мэдээллийн нэгдсэн нэг сантай болж “open data” болгох, шаардлагатай бол зип кодыг бүртгэлийн байгуулагад нь өгөх талаар дурдаад, иргэд маш энгийн зүйл хүсч байгаа. Амьдралын шаардлага байхгүй болохоор иргэд пост код, зип кодоо хэрэглэж мэдэхгүй байна. Нэг системд орж иргэдэд хандах кодоо нэг болгох талаар онцолсон юм.

Хамтарсан уулзалтын үр дүнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд болон Барилга, хот байгуулалтын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаал гарч, ажлын хэсэг 14 хоногийн хугацаанд ажлын төлөвлөгөөг танилцуулан, мэдээлэл хүргэхээр тогтлоо.

Бусад мэдээ

Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ сүхбаатар аймагт үргэлжилж байна

Энэ хүрээнд Сүхбаатар аймгийн удирдлагууд болох аймгийн засаг дарга М.Идэрбат, засаг даргын орлогч О.Мөнхзаяа, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Сүхбаатар аймаг дахь хэлтсийн дарга С.Ганбат нар “И-Монгол” академийн захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбат цахим шилжилтийн хүрээнд Сүхбаатар аймаг хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд санал солилцлоо.

E-Business 2.0 системийн шинэчилсэн хувилбарыг танилцууллаа

Бизнес эрхлэгчид болон хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилготой “E-Business” платформын шинэчилсэн хувилбар болох “E-Business 2.0” системийг өнөөдөр албан ёсоор танилцууллаа.​Монгол Улсад 2025 оны байдлаар 263 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас 116.8 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 70 орчим хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг бөгөөд орон нутаг болон нийслэлийн бизнес эрхлэгчдэд төрийн үйлчилгээг цаг хугацаа, орон зайгаас үл хамааран хялбар, хүртээмжтэй хүргэх шаардлага жилээс жилд нэмэгдсээр байна.​ Анхны “E-Business” платформ нь төрийн үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлж байсан бол “E-Business 2.0” хувилбар нь бизнесийн үйл ажиллагааг бүрэн цахим орчинд удирдах бололцоог илүү өргөн хүрээнд бүрдүүллээ. Тухайлбал, энэхүү системээр дамжуулан хуулийн этгээдийг цахимаар шинээр байгуулах, орлогын түр данс нээх, байгууллагын мэдээлэл болон цахим гэрчилгээгээ харах, 321 төрлийн тусгай зөвшөөрлийг авах, хөдөлмөрийн гэрээг цахимаар байгуулах бүрэн боломжтой болсон юм. Түүнчлэн аж ахуйн нэгж хооронд болон иргэн, аж ахуйн нэгжийн хооронд тээврийн хэрэгслийг цахимаар шилжүүлэх, нотариатаар баталгаажсан итгэмжлэлээр үйлчилгээ авах, төртэй харилцах дансны гүйлгээний түүхээ хянах, төлбөрөө байгууллагын данснаас шууд төлөх зэрэг олон төрлийн санхүү, бүртгэлийн үйлчилгээг нэгтгэжээ.​Шинэчилсэн системийн бас нэгэн чухал онцлог нь E-Business апп-ын тусламжтайгаар гар утсаараа үйлчилгээ авахаас гадна хүртээмжийн болон технологийн дэвшлийг нэвтрүүлсэн юм. Хэрэглэгчид “AI Agent” хиймэл оюун ухаант туслахын дэмжлэгтэйгээр шаардлагатай мэдээллээ шуурхай олж, зөвлөгөө авах боломжтойгоос гадна олон улсын WCAG стандартыг нэвтрүүлснээр сул хараатай иргэд дэлгэцийн тохиргоог өөртөө тааруулах нөхцөл бүрдсэн. Мөн дохионы хэлмэрчтэй видео дуудлага хийх, 11-11 төвд шууд хандах зэрэг хэрэглэгч төвтэй шийдлүүдийг багтаасан бөгөөд зөвшөөрөл, татвар, гааль, газар, цахим гэрээ зэрэг шаардлагатай бусад системүүд рүү нэмэлт үйлдэлгүйгээр нэг цонхоор шууд хандах давуу талтай.​Энэхүү системийн шинэчлэлийг Эдийн засаг, хөгжлийн яам болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран боловсруулсан бөгөөд жижиг, дунд бизнес эрхлэгчид болон томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй зөвлөлдөж, тэдний саналыг хөгжүүлэлтэд бодитоор тусгажээ. Ийнхүү “E-Business 2.0” нь төрөөс бизнес эрхлэгчдэд үзүүлэх үйлчилгээг ухаалаг, хэрэглэгч төвтэй хэлбэрээр хүргэх шинэ шатны шийдэл болж, бизнес байгуулахаас эхлээд үйл ажиллагаагаа удирдах, өргөжүүлэх хүртэлх бүх үе шатыг дэмжсэн цогц платформ болон өргөжиж байна. Цаашид энэхүү систем нь бизнес эрхлэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэн бүтээмжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт болон эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд онцгой хувь нэмэр оруулах болно.

“Охидын манлайлал” өдөрлөг боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Охидын манлайлал” өдөрлөгийг өнөөдөр (2024.04.17) зохион байгууллаа. Girls in ICT буюу охидыг харилцаа холбоо, мэдээлэл технологийн тусламжтай чадавхжуулах зорилготой энэхүү арга хэмжээг Олон Улсын Цахилгаан холбооны байгууллага /ITU/ 2011 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сард уламжлал болгон тэмдэглэж ирсэн. “Охидын манлайлал” өдөрлөгийн зорилго нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй охидыг хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь тулгамдсан асуудлыг мэдээллийн технологи ашиглан шийдэх, бодит санал санаачилга, шийдэл гаргахад чиглүүлэх, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж буй оюутан охидын мэдээллийн технологийн ур чадварыг нэмэгдүүлэх замаар салбартаа манлайлах, улмаар салбарын хөгжилд хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм. Өдөрлөгийг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Б.Саранчимэг, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Монгол дахь Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа нар үг хэлэн, ОУЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дорийн Богдан-Мартин цахимаар мэндчилгээ дэвшүүлэв. Арга хэмжээний үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг “Мэдээллийн технологийн салбар ба Охидын манлайлал” сэдвээр илтгэл танилцуулан, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч хэлэлцүүлэг өрнүүллээ.