Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Харилцаа Холбооны Хөгжил – 2022” бүсийн зөвлөгөөн Дархан-Уул аймагт болж байна

2022.10.08

“Харилцаа холбооны хөгжил – 2022” бүсийн зөвлөгөөн нь тус салбарын хөгжлийн чиг хандлага, шинэ технологи, үйлчилгээг нэвтрүүлэх, туршлага солилцох, бодлогын болон зохицуулалтын асуудлуудаа хэлэлцэх, орон нутгийн үйлчилгээ эрхлэгчид болон иргэдийн саналыг авч цаашдын үйл ажиллагаандаа тусгах боломжийг олгодог. 2006 оноос эхлэн зохион байгуулж байгаа бүсийн зөвлөгөөнийг энэ удаа Дархан-Уул аймагт зохион байгуулж байна.

Бусад мэдээ

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Цахим ур чадвар олгох” эхний өдрийн (08-р сарын 14) сургалтын сэдвүүд:

“Цахим аймаг бодлогын зөвлөмж” ”Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас баримталж байгаа бодлого болон холбогдох хуулийн танилцуулга” “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүй” ”Төрийн албан хаагчдад зориулсан цахим ур чадвар” Сургалтад нийт 3 аймгийн 200 гаруй төрийн албан хаагч хамрагдлаа. Ирэх өдрүүдэд Өмнөговь, Сүхбаатар, Завхан аймгуудад тус сургалт зохион байгуулагдана. #цахим_аймаг #Ховд #Хэнтий #Дорноговь

“Цахимд хэвшье” арга хэмжээ зүүн бүсийн аймгуудад үргэлжилж байна

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Цахим аймаг бодлогын зөвлөмжийн хүрээнд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр “Цахимд хэвшье” уриатай Цахим хөгжлийн өдөрлөг арга хэмжээг төр, хувийн хэвшил хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. 2024.04.15 Хэнтий аймагт 2024.04.17 Дорнод аймагт 2024.04.19 Сүхбаатар аймагт тус тус зохион байгуулагдана.

Ц.Баатархүү: 5G үе шаттай асааснаар говийн бүс аж үйлдвэрийн төрөлжсөн бүс болон хөгжихөд түлхэц болно

Говийн бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймагт зохион байгуулагдлаа. Говийн бүсэд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд хамаарч байна. Тус бүс нутгийн Засгийн газраас “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс” болгон хөгжүүлэхээр зорьж буй.  Технологийн үсрэнгүй хөгжлийн энэ цаг үед дээрх зорилтыг эрчимжүүлэхэд харилцаа холбооны дэд бүтцийн бэлэн байдлыг зайлшгүй хангасан байх ёстой. Тэгвэл Говийн бүс өнөөдрийн байдлаар: Говийн бүсийн дээрх аймгуудын шилэн кабелийн багтаамж тус бүр 1-10 gbps байна. Үүний зэрэгцээ, аймгуудын цахим шилжилтийн бэлэн байдлын тайланд дурдсанаар, Говьсүмбэр аймагт 6-т, Дундговь аймаг 15-т, Өмнөговь аймаг 18-т, Дорноговь аймаг 21-т эрэмбэлэгдэж байна.  Тус бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс” болгон хөгжүүлэхэд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2025 онд алслагдсан 13 цэгт сүлжээ оруулахын зэрэгцээ үе шаттайгаар 5G сүлжээг асаахаар төлөвлөж байна.  Энэ хүрээнд Ц. Баатархүү сайд говийн бүсийн иргэдийн асуултад  дараах хариултыг өгөв.  Тэрбээр “Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 5G тендерийг амжилттай зохион байгуулсан. Ирэх 7 хоногоос үе шаттайгаар 5G -г асаана. Ингэснээр говийн бүсэд ажиллаж буй уул уурхайн компаниуд ухаалаг уул уурхайд шилжих боломж бий болно. Тухайлбал, жолоочгүй тээврийн хэрэгслийг уул уурхайд ашиглах боломжтой болно. Үүнтэй холбоотойгоор тус салбар 15-25 хувийн зардлыг хэмнэнэ гэсэн тооцоолол байна. Мөн ус болон эрчим хүчний ашиглалтын хэмжээ буурна. Үүнд, харилцаа холбооны дэд бүтэц буюу 5G гүйцэтгэх үүрэг чухал юм. Хоёрдугаарт, говийн бүс нутагт ОХУ, БНХАУ-ыг холбосон цахим худалдааг хөгжүүлэх тээврийн логистик төв байгуулагдана. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам цахим худалдааг хөгжүүлэх, тээвэрлэх, ялган ангилах төвүүдийг байгуулах ажлыг эхлүүлсэн. Ингэснээр Монгол Улсын эдийн засагт дижитал эдийн засгийн эзлэх хувь үлэмж хэмжээгээр нэмэгдэх ач холбогдолтой” гэдгийг онцолсон юм.  Үүний зэрэгцээ, Говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөц, газар зүйн байршил зэргийг харгалзан үзэж, Бүсийн Дата төвийг байгуулах ажлыг эхлүүлээд байна.  Дэлхийн дата төвийн зах зээл 2030 онд 400 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Энэ өсөлт нь эрчим хүчний салбарт сорилт бий болгож, дата төвүүд хямд, тогтвортой эрчим хүчний эх үүсвэртэй бүс нутгийг эрэлхийлж байна. Монгол Улсын хувьд энэ чиг хандлагыг ашиглан дэлхийн дата төвийн зах зээлд өрсөлдөж, дижитал эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх боломжтой юм. Үүний эхлэл болгож, Говийн бүсийн дата төвийг Өмнөговь аймагт байгуулах ажлыг эхлүүлээд байна.