Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Ухаалаг засаг-II” төслийн талаар дэлхийн банкны төлөөлөлтэй санал солилцлоо

2022.09.13

2015-2022 онуудад Дэлхийн банкны санхүүжилттэй “Ухаалаг засаг I” төсөл Монгол улсын Засгын газрын Хэрэг Эрхлэх газрын дэргэд амжилттай хэрэгжиж дууссантай холбогдуулан хоёр дахь төсөл болох “Ухаалаг засаг II” - н талаар Дэлхийн банк болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам санал солилцлоо.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжид үзүүлж буй цахим үйлчилгээний хэрэглээ, үр ашгийг сайжруулах, дижитал ур чадварыг нэмэгдүүлэх, дижитал технологид суурилсан ажлын байрыг нэмэгдүүлэх ажил зохион байгуулагдахаар төлөвлөж байна.

Төсөл хэрэгжсэнээр төрийн бүх шатны байгууллага дотроо, өөр хоорондоо, төрийн байгууллагаас иргэн, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагатай цахимаар харилцах орчин нөхцөлийг бүрдүүлэн хэвшүүлж, Цахим Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахаас гадна төрийн цахим үйлчилгээний хүртээмж, дэд бүтэц, аюулгүй байдлыг сайжруулж, үүлэн тооцооллын нэгдсэн систем ашигласнаар төсвийн хэмнэлт хийх ач холбогдолтой.

Мөн 10,000 иргэн, 3,000 төрийн албан хаагчийн дижитал ур чадварыг нэмэгдүүлснээр дижитал шилжилтийг хурдасгахад эерэг үр дүн гарна гэж тооцож байна.

Бусад мэдээ

Apple Pay Монголд нэвтэрлээ

Дэлхийн 800 сая гаруй хүнд үйлчилж буй Apple Pay олон улсын төлбөрийн систем Монголд нэвтэрлээ. Олон улсын стандарт, шаардлагыг хангасан төлбөрийн үйлчилгээг эх орондоо нутагшуулах зорилгоор Монголбанк Голомт банк, Худалдаа хөгжлийн банктай хамтран технологиороо  дэлхийд тэргүүлэгч Apple компанийн “Apple Pay” үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг хийж гүйцэтгэжээ. “Apple Pay” үйлчилгээ нь IOS үйлдлийн систем бүхий Apple компанийн ухаалаг гар утас, ухаалаг цаг зэрэг бүтээгдэхүүнийг ашиглан хэрэглэгчдэд төлбөр хийх боломжийг олгодог.  Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр үндэсний төлбөрийн “₮ карт”-ыг ашиглан олон улсад төлбөр тооцоо хийх нөхцөл бүрдсэн. Мөн манай улсын иргэдэд олон улсын төлбөр тооцооны шинэ гарцыг нээсэн чухал алхам боллоо. Түүнчлэн Монгол Улсад ашиглагдаж буй 150 гаруй мянган ПОС төхөөрөмжүүдэд iPhone утсаа ашиглан төлбөр тооцоо хийх боломжтой болж байна.   Apple pay дэлхийн 90 орчим оронд хэрэглэгддэг хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл юм. Африк, Ази, Европ, Латин Америк, Ойрх Дорнод, Хойд Америкийн бүсийн орнуудад Apple Pay ашиглан NFC-ээр төлбөр төлнө. Та Монголд төдийгүй дэлхийн хаана ч явсан дараах тэмдэглэгээ байршсан худалдаа, үйлчилгээний байгууллагад Apple Pay-ээр төлбөр төлөх боломжтой. Дэлхийн хаанаас ч Монгол Улсын 1,600,000 гаруй IOS хэрэглэгчдэд iPhone, Apple Watch, Mac болон iPad гар утсаа ашиглан худалдан авалт хийх нөхцөл ийнхүү бүрдлээ.

Соёлын салбарт цахим төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангана

ҮЙЛ ЯВДАЛ Соёлын салбарт цахим төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангана 2022.02.21 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгтэй уулзлаа. Соёлын яам нь Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа-2050” -д тусгагдсан цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэтэй санал солилцож, цаашид цахим шилжилттэй холбоотой ажилд хамтран ажиллахаар болов. Уулзалтын хүрээнд Соёлын яамны зүгээс цахим шилжилттэй холбоотой ажлуудаа танилцуулж, “e-Mongolia” платформд үйлчилгээгээ нэвтрүүлэх талаар эхний байдлаар санал солилцлоо. Цаашид Соёлын салбарт хэрэгжих цахим төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хэрхэн хангаж ажиллах талаар талууд ярилцлаа. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Өгөгдлийн тухай анхдагч хуулийн хэлэлцүүлэг үргэлжилж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг сэтгүүлчдэд танилцуулах уулзалтыг өнөөдөр /2026.06.18/ зохион байгуулж, ажил хэрэгч, нээлттэй хэлэлцлээ. Хэлэлцүүлгээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран нар төслийг танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь энэхүү хуулийн үндсэн үзэл баримтлал юм. Хуулиар өгөгдөл үүсэхээс эхлээд устгах хүртэлх амьдралын мөчлөгийн бүхий л үе шат болон дата төвийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн орчныг тодорхойлсон. Мөн өгөгдөлд суурилсан шинэ технологи, инновацыг дэмжиж, эдийн засгийн эргэлтийг идэвхжүүлэх зорилгоор Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд заасан зохицуулалтын туршилтын орчин (сэндбокс)-ыг ашиглах боломжийг хуулиар нээж өгсөн. Манай улс сэргээгдэх эрчим хүчинд суурилсан Ногоон дата төвүүдийг байгуулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, сүлжээний найдвартай байдал, хууль эрх зүйн таатай орчныг Өгөгдлийн тухай анхдагч хуулиар бүрдүүлнэ. Мөн төрийн их өгөгдлийг -Нээлттэй -Хязгаарлалттай -Хаалттай -Нөхцөлт хандалттай гэж ангилах бөгөөд Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хууль, Харилцаа, холбооны тухай хууль, Чөлөөт бүсийн тухай хууль зэрэг хэд хэдэн дагалдах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах юм. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулж, бүхий л салбар, оролцогчдоос санал авна.