Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн и-мэйл ашиглахгүй

2022.06.09

2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 30.2-т “Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд цахим хэлбэрээр харилцахдаа албаны цахим шуудан ашиглана” хэмээн заасан. Энэ дагуу төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн цахим шуудан ашиглахыг хориглосон байна. Хэрвээ төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн цахим шууданг ашиглавал Төрийн албаны тухай хууль, эсвэл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх ажээ. Иймд, иргэн ТА энэ талаарх мэдээлэл, санал, хүсэлт гомдлоо 11-11 төвд мэдэгдэнэ үү.

Бусад мэдээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал БНСУ-д зохион байгуулагдаж байгаа “Ази Номхон далайн Дижитал сайд нарын бага хурал”-д оролцож байна

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал БНСУ-д зохион байгуулагдаж байгаа “Ази Номхон далайн Дижитал сайд нарын бага хурал”-д оролцож байна 2022.11.10 2022 оны 11-р сарын 9-с 10-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо Ази Номхон далайн Дижитал сайд нарын бага хурал “Дижитал шилжилтийн боломж” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.Уг хурлыг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК) болон БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн яам (MSIT)-тай хамтран зохион байгуулж байгаа билээ. 2022 оны 5-р сард баталсан Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 жилийн ойд зориулсан Бангкокийн тунхаглалаар “Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжлийг ахиулах нийтлэг мөрийн хөтөлбөр”-ийг гишүүн орнуудад үүрэг болгосон. Энэхүү үүргийн дагуу сайд нарын түвшинд дижитал хамтын ажиллагааг сайжруулах, дижитал хуваагдлыг арилгах, дижитал ур чадварыг сайжруулах, харилцаа холбооны дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, дижитал итгэлцэл, аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх, дижитал эдийн засгийг бүс нутгийн хүрээнд хэрхэн хамтарч хөгжүүлэх талаар чуулж байна. “Ази, Номхон далайн бүсийн дижитал сайд нарын анхдугаар бага хурал-2022” нь дижитал шилжилтийг ахиулах, бүс нутгийн дижитал хамтын ажиллагааг бэхжүүлэх нөхцөл байдал, сорилт бэрхшээл, арга замыг хэлэлцэх томоохон боломж юм. Энэхүү чуулга уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал Монгол Улсын цахим шилжилтийн өнөөгийн байдал, ололт амжилт, бий болж буй боломжуудын талаар танилцуулж байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ЦХИХХЯ  “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр    “A” үнэлгээтэй дүгнэгдлээ

Цахим хөгжил, инновац, харилцаа, холбооны яам 2025.10.29-2025.10.30-ны  өдрүүдэд архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт хамрагдлаа. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 23 дугаар тогтоолын дагуу зохион байгуулагдсан “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг 2025 ”-т 91.8 хувь буюу “A” үнэлгээтэй дүгнэгдлээ. Үүнд:  Эдгээр үзүүлэлт нь ЦХИХХЯ-ны ажлын дотоод зохион байгуулалтыг боловсронгуй болгох, баримт бичгийн ил тод, нэгдсэн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, архивын үйл ажиллагааг цахимжуулах бодлогын үр дүн юм. Уг үзлэгийн зорилго нь: Төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшнийг үнэлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний зорилт, чиглэлийг тодорхойлоход чиглэгдэж байгаа юм.  Үзлэгийг зохион явуулахад Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Монгол хэлний тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад захиргааны хэм хэмжээний акт, төв комиссын даргын баталсан хуваарь, аргачлал болон 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 23 дугаар тогтоолоор батлагдсан  энэхүү удирдамжийг мөрдлөг болгон ажиллаа.

“Газар хөдлөлт, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх” дадлага сургуулилт боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны гамшгаас хамгаалах албанаас гамшгаас хамгаалах мэргэжлийн бүлгийн гишүүдэд “Газар хөдлөлт, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх” дадлага, сургуулилтыг өнөөдөр /2023.05.09/ Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд зохион байгууллаа. Сургалтаар газар хөдлөлтийн үед хэрхэн өөрийгөө хамгаалах, анхны тусламж яаж үзүүлэх, бусадтай хэрхэн хамтран ажиллах, гал түймрээс хэрхэн хамгаалах, хорт утаатай нөхцөлд ямар арга хэмжээ авах зэрэг сэдвийн хүрээнд зориулалтын танхим, тусгай төхөөрөмж дээр бодит дадлага, сургуулилт хийж суралцав.