Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

СОР-17: Харилцаа холбоо хариуцсан дэд хорооны бэлтгэл ажилтай танилцлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл ажилтай танилцлаа.  

Харилцаа холбоо хариуцсан дэд хороо 51 ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт гүйцэтгэл 75 хувьд хүрсэн байна. Үүнээс 29 ажил бүрэн дуусаж, 8 ажил төлөвлөгөөний дагуу хэрэгжиж, үлдсэн ажлууд батлагдсан хуваарийн дагуу үргэлжилж байгаа юм.

Тодруулбал, Сүлжээ, Шууд дамжуулалт, Техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал гэсэн гурван үндсэн үүргийн хүрээнд  СОР-17 бага хурлын үеэр харилцаа холбооны систем, LAN, Wi-Fi, интернэтийн сүлжээний найдвартай, аюулгүй, хэвийн ажиллагааг хангах, мэдээллийн сан бүрдүүлэх, кибер халдлагаас хамгаалах, хэвлэл мэдээллийн техникийн дэмжлэг, шууд дамжуулалт, вэб сайт, цахим платформууд, видео хурлын систем, орчуулагчийн төхөөрөмжийг хянах зэрэг хариуцлагатай ажлыг хийж хэрэгжүүлж байна.

“Үндэсний дата төв”: Мэдээллийн технологийн дэд бүтцийг бүрдүүлж байна

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааг тасралтгүй, найдвартай явуулахад шаардлагатай мэдээллийн технологийн дэд бүтцийг бүрдүүлэх ажлыг “Үндэсний дата төв” хариуцаж байна. Энэ хүрээнд Үндэсний дата мэдээллийн сангийн систем болон файлын серверийн дэд бүтцийг бэлтгэн ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Уг сервер нь өдөр тутам бэлтгэх мэдээ, гэрэл зураг, дүрс бичлэг болон бусад хэвлэл мэдээллийн болон хурлын материалыг найдвартай хадгалах, шуурхай түгээх үндсэн дэд бүтэц болох юм.

Үүнээс гадна, COP17 бага хурлын оролцогчдын бүртгэл, мэдээллийн систем, цахим оролцоог дэмжих платформ болон гар утасны аппликейшн хөгжүүлэх ажлын хүрээнд шаардлагатай серверийн дэд бүтцийн тохируулгын ажлыг “Үндэсний дата төв” хийж байна.

“И Монгол академи”: Бүртгэл, хөтөлбөр, мэдээлэл, үйлчилгээг нэгдсэн цахим системээр хүргэнэ

COP17 бага хурлын албан ёсны вэб платформ, гар утасны аппликейшн, бүртгэл болон мэдээллийн системийн хөгжүүлэлтийн ажил эрчимтэй үргэлжилж байна. Энэхүү систем бүрэн ашиглалтад орсноор хурлын оролцогчид, төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн байгууллага болон зочид бүртгэл, хөтөлбөр, салбар хуралдааны хуваарь, байршлын мэдээллээс гадна худалдаа үйлчилгээ, такси захиалга, eSIM зэрэг шаардлагатай бүхий л үйлчилгээний мэдээллийг бодит цагийн горимд цахим платформ болон гар утсаараа дамжуулан авах боломж бүрдэх юм.

Одоогийн байдлаар гар утасны аппликейшний хөгжүүлэлтийн гүйцэтгэл 95.85 хувьтай явагдаж байна. Аппликейшн ашиглалтад орсноор хэрэглэгчид цагийн хуваарь, байршил болон бусад шаардлагатай мэдэгдлүүдийг гар утсандаа шуурхай хүлээн авах давуу талтай.

Үүний зэрэгцээ COP17 вэб платформын бүтэц, агуулга, хэрэглэгчийн туршлагыг сайжруулах хэд хэдэн шинэчлэлүүд хийгдлээ. Тухайлбал, “Blue Zone” хэсэгт “Нэмэлт үйлчилгээ” (Additional Service) дэд цэсийг шинээр нэмж, холбогдох үйлчилгээний системүүдтэй уялдуулсан байна. Харин “Green Zone” хэсгийг өргөжүүлж “Зочны бүртгэл”, “Танилцуулга”, “Ногоон бүсийн хөтөлбөр”, “Павилон” гэсэн дөрвөн шинэ дэд цэсийг үүсгэн, шаардлагатай мэдээллийг нэгтгэн байршууллаа.

“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК: Харилцаа холбооны сувгийг тасралтгүй ажиллуулах бэлэн байдлыг хангаж байна

Дотоодын болон олон улсын харилцаа холбооны сувгийг тасралтгүй байлгах, шаардлагатай тоног төхөөрөмжийг бэлтгэх ажлын хүрээнд явган зам, дугуйн зам, гэрэлтүүлэг болон бусад дэд бүтцийн ажлын явцад барилга байгууламжийн үлдсэн худаг сувагчлалын ажлыг бүрэн хийж гүйцэтгэлээ. Мөн барилгын дотор холболтууд дээр тухай бүрт техникийн нөхцөл олгох ажлыг дуусгаж, төхөөрөмжүүдийг бэлтгэсэн. Зураг төслийн дагуу хийгдэж байгаа ажлуудад захиалагчийн хяналт тавьж, ажиллаж байна.

Түүнчлэн Цэнхэр бүсийн хоёр өргөө болон Ногоон бүсийг сүлжээнд холбох худаг сувагчлалын ажил, тоног төхөөрөмж байршуулах ажлыг 100 хувь гүйцэтгэж хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.

“Радио телевизийн үндэсний сүлжээ”: Аудио, видео системийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангана          

“Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-аас СОР-17 бага хурлын аудио, видео системийн тоног төхөөрөмжийн хяналтыг хариуцан ажиллаж байна. Энэ хүрээнд гадна болон дотор холболтын шилэн кабель татаж, шилэн кабелийн залгаа холболтыг хийж дууссан. Мөн “Рlenary & main committee hall” -д видео дэлгэцийг суурилуулж, хяналтын Мастер өрөөний дэлгэцийг суурилуулж, холболт хийж шалгасан.

Системүүдийг тэжээлд холбож тохируулга, зүгшрүүлэлт хийх, “Main Committee hall-д Дохио дамжуулах төхөөрөмж суурилуулах, кабель татах”, удирдах пультын тоног төхөөрөмж, дуу өсгөх систем суурилуулах, кабель татах зэрэг ажлуудыг гүйцэтгэж хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.

МТҮП: “Мэдээллийн технологи, Инновац, Судалгаа шинжилгээний салбарын арга хэмжээ”-г зохион байгуулна

Бага хурлын Мэдээллийн технологи, Харилцаа холбоо, Инновац, Судалгаа шинжилгээний салбарын арга хэмжээг Шинжлэх ухааны академи, “И Монгол академи”-тэй хамтран 08 дугаар сарын 18-нд “Монгол улсын өргөө”-нд зохион байгуулна. Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн талуудын 17 дугаар бага хурлын үеэр Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн инновац, технологийн сайн туршлагуудыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор гарааны компани болон салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг олон улсын зочдод танилцуулахаар бэлтгэж байна.

Ногоон дата төвийг хөгжүүлэх “Sovereign by Design” загварыг танилцуулна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас СОР-17 бага хурлын хүрээнд 08 дугаар сарын 25-нд Ногоон дата төв, хиймэл оюуны тооцооллын дэд бүтцийг хөгжүүлэх бодлого, хөрөнгө оруулалтын боломжийг олон улсын зочид, хөрөнгө оруулагчид болон салбарын төлөөлөлд танилцуулна.

Монгол Улсын “Sovereign by Design” загвар нь эрчим хүч, харилцаа холбооны сүлжээ, хууль, эрх зүйн бие даасан байдлыг нэгтгэсэн цогц шийдэл бөгөөд сэрүүн уур амьсгал, сэргээгдэх эрчим хүчний нөөц, газар нутгийн боломжид тулгуурлан ногоон дата төвийн экосистем хөгжүүлэхэд чиглэнэ. Бодлогын хүрээнд 2026–2027 онд суурь орчныг бүрдүүлж, 2028–2030 онд 100–200 МВт-ын анхны жишиг дата төвийг хэрэгжүүлэх, цаашид 1 ГВт-аас дээш хүчин чадалтай, сэргээгдэх эрчим хүч давамгайлсан бүс нутгийн дижитал экосистемийг хөгжүүлэх зорилт дэвшүүлж байгаа юм.

Бусад мэдээ

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд вэбсайт болон аппликейшнийг ээлтэй болгох нь” сургалт зохион байгуулагдаж байна

ҮЙЛ ЯВДАЛ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд вэбсайт болон аппликейшнийг ээлтэй болгох нь” сургалт зохион байгуулагдаж байна 2022.01.10 Цахим хөгжил, харилцаа холбооны

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ