Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Н.Учрал: Цахим баримт бичгийг цаасан баримттай адилтган үзэх хууль эрхзүйн орчин бүрдлээ

2021.12.24

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар өнөөдөр /2021.12.21/ мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд цахим засаглалын суурь болсон багц хуулиуд болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээллийн тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн талаар тайлбар өглөө. Тэрбээр дээрх таван хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм. Тэрбээр “Технологийг хэдийгээр хуульчилж болохгүй ч гэсэн эрхзүйн орчныг нь бүрдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн учраас төрийн нэгдсэн систем гэж юуг хэлэх үү, төрийн дагнасан систем гэж юуг ойлгох уу, үндсэн систем гэж юу гэж ойлгох вэ зэрэг тодорхой системүүд буюу дэд бүтцийгээ хуульчилж өгсөн хуультай боллоо. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар бид нийт 67 багц мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоно. Мөн хязгаартай мэдээлэл, хаалттай мэдээлэл гэдэгт ямар мэдээллийг хамруулах вэ гэдгийг тодорхой болгосон. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдан гарснаараа өнгөрсөн хугацаанд цахимаар үйлчилгээ авахад давхар цаасан баримт шаарддаг байсан үйлчилгээ зогсож байна. Цахим баримт бичгийг цаасан баримт бичгийн адил үзэх эрхзүйн орчин бүрдлээ. Харин хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд ард иргэдийн зүгээс нэлээд гомдол санал гаргадаг, нийгэмд иргэдийн ялгаварлах байдлыг бий болгодог дуу дүрсний бичлэгийн төхөөрөмжүүдийг байршуулах стандартуудыг тодорхой болгох, энэхүү дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмжийг хүний эрхийн үндэсний комиссын саналыг үндэслэн Засгийн газраас холбогдох төрийн захиргааны байгууллага журам гаргаж, тэр журмын дагуу байгууллагууд хэрэглэх, хаана дууны төхөөрөмжийг нийтийн зориулалттай байршуулах зэрэг зохицуулалтыг хуульчилж өгсөн. Гол үзэл баримтал нь өмнө нь хүн өөрөө хувийн мэдээллээ хамгаалдаг байсан бол шинэчлэгдсэн хуулиар мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа бол мэдээлэл хариуцагч тал мэдээллийн аюулгүй байдлын бүрэн бүтэн байдлыг хариуцана. Мөн хүний эмзэг мэдээлэл болон хувийн мэдээллийг ангилж, эмзэг мэдээллийг нууцад хамруулсан. Сэтгүүлчид болон иргэдийн зүгээс байгууллагууд нууц гэдэг тамга дараад иргэдэд нээлттэй байх мэдээллийг нууцалж байна гэдэг гомдол нэлээн ирүүлдэг. Дээрх хуулиудаар нууцлаад буй 67 мэдээллийг ил тод болгож байна. Ажил олгогч, төрийн байгууллага болон бусад байгууллагын зүгээс аливаа хуулийн этгээд түүний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа бол тухай мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж буй мэдээлэл хариуцагч хариуцлага хүлээнэ. Цахим гарын үсгийн хуулиар “e-Mongolia” дээр нэвтэрсэн төрийн 600 гаруй үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, өөрийгөө цахим орчинд таниулах, батлах том шийдэл болсон. Өнгөрсөн хугацаанд бид цахим гарын үсгийн тухай хуулийг хэрэгжүүлж байсан ч хувийн байгууллагаар дамжуулан цахим гарын үсгийг олгосон бөгөөд нийт 30,000 хүн цахим гарын үсэгтэй болсон нь л маш хангалтгүй тоо гэж үзсэн. Тиймээс иргэн бүрт цахим гарын үсэг нэвтрүүлж өгөх нь маш чухал. Цахим гарын үсгийн хууль батлагдан гарснаар 16 нас хүрсэн иргэн бүрт иргэний үнэмлэх дээр нь цахим гарын үсэг суулгаж өгнө. Мөн хувийн байгууллагууд болох үүрэн холбооны оператор компани, сим карт, клауд орчинд бусад USB хэрэгслээр дамжуулж, цахим гарын үсгийг хэрэглэх боломж бүрдэж байна. Цахим гарын үсэг дээр нэг зүйлийг онцлон хэлэхэд энэ хууль зөв хэрэгжээд амьдрал дээр биеллээ олох юм бол өнөөдрийн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад хамгийн чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Түгжрэл бол төрийн үйлчилгээг авах гэж нэг цонхноос нөгөө цонхонд дараалалд зогсдог, төрийн байгууллага хооронд мэдээллээ зөөж гүйдэг иргэдийн бухимдал зэргээс үүдэлтэй. Тиймээс цахим гарын үсгийн хууль хэрэгжсэнээр гэрээсээ, гар утаснаасаа интернэт орчноос цалингийн зээлээ авдаг, нийгмийн даатгалын тайлангаа мэдүүлдэг, төрийн 600 гаруй үйлчилгээг цахимаар хүлээн аваад, дээрээс нь өөрийгөө цахим гарын үсгээр баталгаажуулах боломж бүрдэж байгаа. Эдгээр хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд аюулгүй байдлыг хангах ёстой. Энэ утгаараа бид Кибер аюулгүй байдлын тухай хуулийг энэ цагт баталлаа. Тус хууль нь Монгол Улсад анх удаа батлагдаж буй. Монгол улс кибер аюулгүй байдлын тухай хуультай боллоо. Ингэснээр олон улсын түвшинд эрсдэлийн үнэлгээгээ үнэлэх, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх бүрэн боломжтой болж байна. Хувийн байгууллагууд ч гэсэн мэдээллийн аюулгүй байдалдаа аудит хийлгэж, иргэдийнхээ болон хуулийн этгээд, төрийн байгууллагууд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын аюулгүй байдлыг хангах боломжтой болж байна. Энэ хуулийн тусламжтайгаар бид олон улсын түвшинд харилцах Үндэсний төвтэй, хувийн байгууллагууд ААН, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангадаг олон нийтийн төвтэй болж байна. Цаашдаа гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн таатай орчин бүрдэх, ийм нөхцөл бүрдэнэ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хуулийн хувьд биржүүдийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тодорхой болгосон, стандартыг нь өндөр түвшинд барьсан, төрийн байгууллагуудын хяналтыг тодорхой болгосон хууль. Бид олон улсын ФАТФ-ын зөвлөмжийн дагуу бүртгэх, зөвшөөрөх, хориглох гэсэн сонголтоос Монгол Улс бүртгээд хянах гэдэг сонголтыг нь хийсэн. Тиймээс Монгол Улс виртуал хөрөнгийг хуулиар зөвшөөрч байгаа. Гэхдээ тавигдах шаардлагуудыг тодорхой болгож, мэргэжлийн холбоодын дүгнэлтийг гаргах эрхзүйн орчныг бүрдүүлж өгсөн.

Бусад мэдээ

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн Радио холбооны бүсийн семинар (ITU RRS-26 for Asia and the Pacific)-ыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

Радио холбоо, радио давтамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын инженер, техникийн ажилтнууд болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хуульчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU) болон Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллага (APT)-тай хамтран, Харилцаа холбооны зохицуулах хорооны дэмжлэгтэйгээр Радио холбооны бүсийн семинарыг 2026 оны 09 дүгээр сарын 21-ээс 25-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна.Энэхүү олон улсын түвшний сургалт, семинарт дотоодын 25 байгууллагын 130 гаруй мэргэжилтэн, Ази, Номхон далайн бүсийн 15 улсаас 18 төлөөлөгч тус тус оролцож байна.ОУЦХБ-ын Радио холбооны товчоо (ITU BR)-оос гишүүн орнуудын үндэсний бодлого, зохицуулалтын байгууллага, оператор компаниуд болон салбарын мэргэжилтнүүдэд зориулан явуулдаг уг семинарын хүрээнд дараах үндсэн чиглэлүүдээр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлж байна:Радио холбооны дүрмийн хэрэглээ: Дэлхийн Радио холбооны дүрмийн (Radio Regulations) хэрэглээ, радио давтамжийн зурвас болон хиймэл дагуулын орбитын тойрог замын зохицуулалтын талаар нарийвчилсан мэдлэг олгох;Координац ба бүртгэл: Дэлхийн болон бүсийн радио холбооны их хурлын (WRC, APG) шийдвэрүүд, радио давтамжийг улс хооронд болон олон улсын түвшинд зохицуулалт хийх, бүртгүүлэх үйл явцын чиглэлээр зөвлөмж өгөх;Практик сургалт: ITU-гийн программ хангамж, мэдээллийн санг ашиглан давтамжийн мэдүүлэг гаргах, зохицуулалтын шалгалт хийх дадлага, сургалт явуулах.Түүнчлэн энэхүү семинар нь 2027 онд зохион байгуулагдах Дэлхийн Радио холбооны их хурал (WRC-27)-ын бэлтгэл ажлын хүрээнд радио давтамжийн зохицуулалт, олон улсын радио холбооны дүрэм, WRC-ийн шийдвэрүүдийн талаарх үндэсний мэргэжилтнүүдийн мэдлэг, техникийн чадавхыг бэхжүүлэх ач холбогдолтой юм. WRC-27-д хэлэлцэгдэх радио давтамжийн асуудлуудтай холбоотой техникийн ойлголт, олон улсын зохицуулалтын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын үндэсний байр суурийг боловсруулах, бүсийн түвшний бэлтгэл ажилд үр дүнтэй оролцох суурийг бүрдүүлэхэд уг семинар хувь нэмэр оруулна.Энэхүү семинар нь улс орнуудын радио давтамжийн бодлого боловсруулагч, зохицуулагч болон салбарын мэргэжилтнүүдийн техникийн чадавхыг бэхжүүлж, хил орчмын давтамжийн зохицуулалт болон олон улсын стандарт, дүрэм журмыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.Мөн Монгол Улс уг семинарыг эх орондоо зохион байгуулснаар Ази, Номхон далайн бүсийн орнуудтай радио давтамжийн зохицуулалт, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр мэдлэг, туршлага солилцох, цаашид WRC-27 болон түүний бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын оролцоог идэвхжүүлэх, үндэсний мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх боломжийг бүрдүүлж байна.

БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургуулийн доктор, магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдаж байна

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургуульд 2024 оноос элсэн орох Доктор (DOCSTA) болон Магистр (MASTA)-ын зэрэг олгохтэтгэлэг хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Хөтөлбөрийн тухай: БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургууль нь 1940 онд байгуулагдсан сургууль юм. Суралцах чиглэл: Д/д Суралцах чиглэл Сонгон шалгаруулах оюутны тоо 1 Aircraft design     Магистр, Докторын хөтөлбөр     2 Aerodynamics and control 3 Spacecrafgt systemc and autonomous technologies 4 Aerospace propulsion technology 5 Aerospace manufacturing and automation 6 Space launch technology 7 Space Law Хугацаа:  Магистрын хөтөлбөр 1 жил 9 сар, докторын хөтөлбөр 3-4 жил Тэтгэлгийн хамрах хүрээ: Тавигдах шаардлага: Бүрдүүлэх материал: Шалгаруулалт: Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалтыг ЦХХХЯ зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Бээжингийн технологийн их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, 104 тоот Холбоо барих хаяг: Утас: 51-265104 Цахим шуудан: fr@mddc.gov.mn, zayabayar@mddc.gov.mn Цахим хөгжил, харилцаа холбооны яам

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ сүхбаатар аймагт үргэлжилж байна

Энэ хүрээнд Сүхбаатар аймгийн удирдлагууд болох аймгийн засаг дарга М.Идэрбат, засаг даргын орлогч О.Мөнхзаяа, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Сүхбаатар аймаг дахь хэлтсийн дарга С.Ганбат нар “И-Монгол” академийн захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбат цахим шилжилтийн хүрээнд Сүхбаатар аймаг хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд санал солилцлоо. #цахим_аймаг #Сүхбаатар