Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич: Монгол Улсын 320 мянган иргэн богино хугацаанд тоон гарын үсэг авсан нь чухал үзүүлэлт

2022.12.07

ЦХХХ-ны сайд Н.Учрал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчидтэй өнөөдөр /2022.12.07/ уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд хамтарч ажилласанд талархал илэрхийлж, яамнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн талаар танилцууллаа.

ЦХХХЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр иргэдийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн чадварыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, цахим орчны зөв, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд веб сайт, мобайл аппликейшний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажилласан. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санаачилгаар зохион байгуулагдсан “Цахимжих уу? та” сошиал кампанит аянд “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газар нэгдэж хамтран ажилласан.

Цаашид Үндэсний өгөгдлийн стратеги боловсруулах, үндэсний хиймэл оюун ухааны стратеги боловсруулах, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа ЦХХХ-ны сайд Н.Учрал илэрхийллээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич хэлэхдээ Монгол улс 3,5 сая хүн амтай ч өнөөдрийн байдлаар 320 мянган иргэн буюу нийт насанд хүрсэн иргэдийн 16 орчим хувьд нь тоон гарын үсэг богино хугацаанд олгосон нь чухал үзүүлэлт гэж харж байна. Бид дэлхийн 170 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад ядуурлыг бууруулах, эдийн засаг, нийгмийн төдийгүй сайн засаглалыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулж байгаль орчныг сайжруулахыг дэмжих зэргээр Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхэд чиглэн ажиллаж байна. Түүнчлэн цахим шилжилтийг дэмжих замаар хөгжлийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр зорьж байна. Тодруулбал хүн бүрийг интернэт холбогдох боломжоор хангах, интернэт орчин дахь хүний эрхийн зарчмуудыг баталгаажуулах, цахим хөгжлөөс урган гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, хамгийн эмзэг бүлгийнхний эрх ашгийг хамгаалахад анхаарч байна. Энэ хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Бусад мэдээ

Ховд аймагт “цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ эхэллээ

ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Өнөөдөр (2023.08.14) Ховд аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын дарга Б.Түмэндэмбэрэл нарт “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны тухай мэдээлэл өгч уулзалт зохион байгууллаа. Аймгийн удирдлагуудтай Ховд аймгийг бүрэн камержуулах, Баруун бүсийн цахим сургалт судалгааны тулгуур төв байгуулах, Цахим ур чадвартай хүний нөөц бэлтгэх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Дэлхийн дата төвүүд хямд өртөгтэй, тогтвортой эрчим хүчний эх үүсвэртэй бүс нутгийг эрэлхийлж байна

Хиймэл оюуны үсрэнгүй хөгжлийн өнөө цагт дэлхий нийтээр дата төвийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Тухайлбал, Дэлхийн дата төвийн зах зээл 2024 онд ойролцоогоор 300 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бөгөөд 2025-2030 онуудад жилд дунджаар 10-12%-ийн өсөлттэй байхаар олон улс таамаглажээ.  Энэ хэрээр эрчим хүчний салбар томоохон сорилттой нүүр тулж, дата төвүүдийн зүгээс хямд өртөгтэй, тогтвортой эрчим хүчний эх үүсвэртэй бүс нутгийг эрэлхийлж, шинэ зах зээлд нэвтрэх хандлага руу шилжиж байна. Монгол Улсын хувьд эрчим хүчний нөөц, цаг уурын нөхцөл, газарзүйн байршил болон байгалийн гамшгийн эрсдэл бага зэрэг давуу талууд байгаа боловч олон улсын дата төвийн зах зээл, шинэ эдийн засгийн орчныг бий болгох асуудлыг “Дата төвийн боломж ба сорилт” сэдэвт шийдэлтэй уулзалтын хүрээнд хэлэлцлээ.  Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам эдийн засагт орж ирж буй шинэ англилалууд буюу дата төвийн зах зээлийг Монгол Улсад бий болгох ажлыг бодлогын түвшинд анхаарч ажиллаж байна. Үүнд: 

Увс аймгийн төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн цахим ур чадварыг дээшлүүллээ

“Цахимд хэвшье” мэдээллийн технологийн нэгдсэн арга хэмжээний хүрээнд Увс аймгийн төрийн албан хаагчид, мэдээлэл технологийн ажилтан, байгууллагын ахлах болон дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, операторуудад ЦХХХЯ болон яамны харьяа, салбар байгууллагуудаас дараах сэдвүүдийн хүрээнд цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа. “Кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, түүнийг хэрэгжүүлэх, Монгол улсын Кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал сэдвээр /Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Систем нэгтгэлийн хэлтсийн дарга Э.Эрдэнэбат/ Төрийн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд Төрийн үүлэн тооцооллын дэд бүтэц /mCloud/-ийн танилцуулга /Үндэсний дата төв УТҮГ-ын Систем нэгтгэлийн администратор/ Аймгийн цахим бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжийн талаар /Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Тамир/ Цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, технологийн боломжийн талаар /Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын газрын Технологи хөгжлийн төвийн мэргэжилтэн Ч.Пүрэвсүрэн/ Сургалтад Увс аймгийн ЗДТГ-ын төрийн 23 агентлагийн 130 албан хаагч, 19 сумын Засаг даргын орлогч, мэргэжилтэн нийт 76 албан хаагч хамрагдлаа.