Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Нэг цэгийн үйлчилгээнд менежментийн шинэчлэл хийж, операторын горимд шилжүүлэх ажлын хэсэг хуралдаж байна

2022.10.17

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүд дээр ажилласан. Энэ үеэр үйлчилгээ авч байгаа иргэд нь бухимдалтай, үйлчилгээний менежмент учир дутагдалтай, төлбөр тооцооны цогц системгүй, урт дараалалтай байсан. Тиймээс энэ асуудлыг шийдэх менежментийн шинэчлэл хийж, Нэг цэгийн үйлчилгээг операторын горимд шилжүүлэх шийдвэр гарган, ажлын хэсэг байгуулах тушаал гаргасан юм.

Тус ажлын хэсгийг ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр ахалж, Үйлчилгээний нэгдсэн төвүүдийн тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж, Төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлсэн орнуудын бүтэц, зарчмыг судалж, төрийн үйлчилгээг цахим системд суурилсан нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх санал, дүгнэлт боловсруулах юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЦХХХЯ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, И-Монгол академи, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн төлөөллүүд багтаж байна.

Бусад мэдээ

Харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжлээ

Технологийн шийдэл, иргэд олон нийтийн оролцоотойгоор дэлхий улс орнуудын мод ургуулах санаачилга илүү үр дүнд хүрчээ. Тэд мод тарьсныг баталгаажуулах, ургуулах, хамгаалах ажилд инновацлаг шийдэл, аппликейшн, вэб платформуудыг ашигладаг. Жишээлбэл, Лос Анжелес хот “Tree map” системээр иргэдийн тарьсан модыг бүртгэж, ургалтыг нь тогтмол хянадаг бол Сингапур уг системтэй ойролцоо “Tree tracker” платформыг ашиглаж байна. Австралын Мельбурн “Urban Forest Fund”- аас мод ургуулсан, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн бол санхүүгийн урамшуулал үзүүлж байна. Олон улсын энэхүү чиг хандлагыг нийслэл хотод нэвтрүүлэх, айл өрхүүд хашаандаа мод тарьсан бол бүртгүүлж, ургуулсан бол урамшуулал авдаг тогтолцоог УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд асан Ц.Баатархүү өнгөрсөн гуравдугаар сард санаачилж, Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран “Тэрбум мод таны хашаанаас эхэлнэ” цахим бүртгэлийг эхлүүлсэн юм. Тэгвэл энэхүү санаачилгыг харилцаа холбооны салбарыхан буюу Мобиком, Скайтел, Юнител, Жимобайл компаниуд дэмжиж, модоо амжилттай ургуулсан иргэнийг датагаар урамшуулахаар болжээ.  “Тэрбум мод таны хашаанаас эхэлнэ” санаачилгын хүрээнд харилцаа холбооны салбарынхан иргэдийн тарьсан модны ургалтыг дрон ашиглаж, тогтмол ажиглаж, иргэдэд ногоон оноо буюу карбон кредит өгөх шийдлүүдийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Иргэд хашаандаа тарьж, ургуулсан модоо “e-mongolia” гар утасны аппликейшнээр 10 дугаар сарын 1 хүртэл бүртгүүлэх юм. Айл өрхүүд хашаандаа мод тарьж, амжилттай ургуулсанаар нийслэл хотын нэг хүнд оногдох ногоон байгууламж нэмэгдэж, агаар, хөрс, дуу чимээ болон үнэрийн бохирдол буурах боломжтой. 

Зүүн бүсийн логистикийн төв иргэдэд бараа бүтээгдэхүүнийг хямд, шуурхай хүргэнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Хэнтий аймагт гуравдугаар сарын 29-ний өдөр “Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган”-ыг зохион байгууллаа. Энэ үеэр Хэнтий аймгийн Засаг даргын тамгийн газар Монгол Шуудан ХК-тай “Зүүн бүсийн логистикийн төв” байгуулах хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.  Санамж бичигт дурдсанаар, “Зүүн бүсийн логистикийн төв”-ийг байгуулах газар, дэд бүтцийн асуудлыг Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас шийдвэрлэж өгөх бол Монгол шуудан ХК-ийн зүгээс уг төвийг бүтээн байгуулж, зүүн бүсийн иргэдийн тээвэр логистикийн хэрэгцээг хангах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний бодит өртгийг бууруулах боломжийг бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллана Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь Хэнтийн аймгийн Засаг дарга Д.Аюурбунь: Газарзүйн байрлалын хувьд Хэнтий аймаг нь Улаанбаатар хот болон бусад аймагтай холбогдох, ОХУ, БНХАУ, Эрээнцав, Бичигт боомтын зангилаа хэсэг гэж үзэж, “Зүүн бүсийн тээвэр, логистикийн төв” болох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд Монгол Шуудан ХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.  Монгол Улс булангийн орнууд руу мах экспортлоход Хэнтий аймаг гол үүргийг гүйцэтгэсэн. Цаашид Монгол Шуудан компанитай хамтран экспортын түргэн шуурхай нэвтрүүлэх боломж бүрдэж байна Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн: Санамж бичгийн хүрээнд, зүүн бүсийн тээвэр, логистикийн төвөөр дамжуулан бүс нутгийн иргэдэд ачаа тээвэр түргэн шуурхай, хямд хүрэх нөхцлийг бүрдүүлнэ. Инфляцийн 23 хувь нь тээвэр логистик байдаг. Энэ утгаараа, тээвэр, логистикийг оновчтой, үр ашигтай зохион байгуулснаар иргэдэд Улаанбаатар хотын бараа, бүтээгдэхүүн түргэн шуурхай, хямд хүрэх, нөгөө талаараа зүүн бүсийн ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн бусад аймаг, Улаанбаатар хот болон дэлхийн шуудангийн сүлжээгээр дамжуулан олон улсад гарах бодит бололцоо бий болгох урт хугацааны ажил болно гэж харж байна.  Дашрамд дурдахад, Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрт Зүүн бүсийг тээвэр логистикийн төв болгон хэмээн тусгасан. Энэ дагуу Хэнтий аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дээрх ажил туссан байсныг ийнхүү бодит ажил хэрэг болгож байна. 

Дорноговь аймагт “цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ зохион байгуулагдаж байна

ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна. Өнөөдөр (2023.08.14) Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалтай уулзаж “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний үеэр зохион байгуулагдах үйл ажиллагааны мэдээллийг өглөө. Дорноговь аймаг 14 сумтай, 70 гаруй мянган иргэнтэй бөгөөд орон нутгийн хөгжлийн индексээр тэргүүлэгч аймаг юм.