Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг боллоо

2021.08.18

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар болон Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Учрал гишүүн хэлэлцүүлгийг удирдан явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Инноваци, цахим бодлогын байнгын хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цахим хөгжлийн үндэсний хороо зэрэг байгууллага буюу хуулийн төслийн бэлтгэл хангах үүрэг бүхий үндсэн болон дэд ажлын хэсгийн гишүүд оролцож, санал солилцлоо.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Хуулийн төслийг нэрнээс нь эхлээд зүйл заалт, үг өгүүлбэр бүрээр нь уншиж, санал бодлоо солилцон, шаардлагатай өөрчлөлтийн саналуудаа тэмдэглэн ярилцах зайлшгүй шаардлагатай. Үг буруу хэрэглэснээр, буруу үг сонгосноос үүдэн тухайн хууль батлагдсаны дараа тооцоолоогүй төрөл бүрийн сөрөг үр дагавар бий болгох эрсдэлтэй. Тухайлбал, Нийтийн мэдээллийн гэдэг үгийг иргэд маань иргэдийн мэдээлэл авах, цаашлаад хэвлэл мэдээллийн салбарын утгатай хууль гэж ойлгох нь элбэг байна. Үнэн хэрэгтээ энэхүү хууль бол төрөөс иргэддээ үзүүлж буй мэдээллийн шинжтэй үйл ажиллагаа, иргэний мэдээллийг иргэнээсээ бус төр нь өөр хоорондоо солилцдог болох тухай хууль юм. Тиймээс энэ хуулийн төслүүдийн уншлагыг сайтар хийж тал талаас санал хүсэлтээ гарган тэмдэглүүлж, маш сайн хууль гаргахын төлөө хамтран ажиллаж байгаа ажлын хэсэг дэд хэсгийн гишүүддээ баярлалаа” хэмээв

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам 

 

Бусад мэдээ

“Кансат-2023” үндэсний VI тэмцээн эхэллээ

Лаазанд багтах жижиг хэмжээний хиймэл дагуулыг оюутан, залуус өөрсдийн гараар зохион бүтээж өрсөлддөг “Кансат-2023” үндэсний VI тэмцээн өнөөдөр (2023.06.16) Налайх дүүргийн Дархан ноёны худагт эхэллээ. Энэхүү тэмцээн нь сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, түүнд хамаарах инженер техникийн мэдлэг боловсролыг бодит төслөөр дамжуулан их, дээд сургуулийн оюутан залуус, сонирхогчийн бүлгэм, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад таниулан сурталчлах, дотоодын хүний нөөцийг бэлтгэх зорилгоор жил бүр уламжлан болон зохион байгуулагддаг тэмцээн юм. Тэмцээнийг нээж ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар хэлсэн үгэндээ: Энэ жилийн тэмцээн дэлхийн сансар судлалын түүхэн дэх эмэгтэй хүн анх сансарт ниссэн тэмдэглэлт өдөр зохиогдож байна. Энэ удаагийн тэмцээн өмнөх жилүүдтэй харьцуулахад оролцогчдын тоо хэд дахин нэмэгдэж, анх удаа дунд сургуулийн баг оролцож буйгаараа онцлог болж байна. 2 сар гаруй хугацаанд оюун ухаанаа уралдуулан хийж бүтээсэн бүтээлүүд нь амжилттай хөөрч, даалгавраа амжилттай биелүүлэхийг нийт оролцогчиддоо хүсье. Оюуны хөрөнгө оруулалт бүхий том төсөл тэмцээнийг зохион байгуулахад дэмжиж, хамтран ажилладаг байгууллагууддаа талархал илэрхийлье гэв. Тэмцээнд кансат болон буцагч төрлийн нийт 22 багийн 150 гаруй оюутан сурагчид оролцож байна. Тэмцээний шилдгүүд маргааш тодорно. Цахим хөгжил, харилцаа холбооны яам Mongolsat Networks ДДэшТВ | Тусламж | Мэдээлэл (албан ёсны групп) Инженер Геодези ХХК / Engineering geodesy LLC

БНХАУ-ын баруун хойд бүсийн политехникийн их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн Сонгон шалгаруулалт зарлагдаж байна

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Баруун хойд бүсийн Политехникийн Их Сургуульд 2026 оноос элсэн орох Магистрын болон Докторын зэрэг олгохтэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Хөтөлбөрийн тухай: БНХАУ-ын Баруун хойд бүсийн Политехникийн Их Сургуулийн Олон Улсын Коллеж нь 2007 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.   Суралцах чиглэл: School Major Program   School of Aeronautics Flight Vehicle Design         Master Program   Aircraft Structures and Airworthiness Technology Fluid Mechanics   School of Astronautics Aeronautical and Astronautical Science and Technology Control Science and Engineering   School of Electronics and Information Information and Communication Engineer Electronics Science and Technology School of Automation Control Science and Engineering Electrical Engineering School of Civil Aviation Aeronautical and Astronautical Science and Technology Mechanics     School of Aeronautics Flight Vehicle Design     PhD Program Aircraft Structures and Airworthiness Technology Fluid Mechanics   School of Astronautics Aeronautical and Astronautical Science and Technology Control Science and Engineering School of Electronics and Information Information and Communication Engineer Electronics Science and Technology School of Automation Control Science and Engineering Electrical Engineering School of Civil Aviation Aeronautical and Astronautical Science and Technology Хугацаа:   Магистрын хөтөлбөр 3 жил, Докторын хөтөлбөр 4 жил Тэтгэлгийн хамрах хүрээ: Тавигдах шаардлага: Бүрдүүлэх материал: Шалгаруулалт: Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалт ЦХИХХЯам зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Баруун хойд бүсийн Политехникийн Их Сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ЦХИХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, 213 тоот Холбоо барих хаяг: Утас: 51 265104 Цахим шуудан: fr@mddic.gov.mn

“Silkroad Innovation Hub”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ассет Абдуалиевыг хүлээн авч уулзлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин өнөөдөр /2026.07.02/ “Silkroad Innovation Hub”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ассет Абдуалиевыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран, Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Цэнгүүнжав,  Мэдээлэл, технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа нар байлцав. Уулзалтын үеэр Монголын стартап экосистемийг олон улсын зах зээлтэй холбох, дотоодын инновацын чадавхыг нэмэгдүүлэх, хиймэл оюуны чиглэлээр хүний нөөц, технологийн шийдлийг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. “Монгол залууст дэлхийн зах зээлд өрсөлдөх, АНУ-ын венчур сангуудаас хөрөнгө оруулалт татах өргөн боломж бий. Салбарын яамны зүгээс энэхүү экосистемийг бодлогоор дэмжиж ажиллана” гэдгийг сайд Ч.Номин онцоллоо. Талууд цаашид дараах чиглэлүүдээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэв. Үүнд: Дотоодын аж ахуйн нэгжүүдэд хиймэл оюуны бодит шийдлүүдийг нэвтрүүлэхэд чиглэсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлах.