Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Нийтийн мэдээллийн дэд бүтцийн нэгдсэн төлөвлөлт”-ийн төслийг хэлэлцүүллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас “Нийтийн мэдээллийн дэд бүтцийн нэгдсэн төлөвлөлт”-ийн төслийг 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хэлэлцүүллээ.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй” ХХК-тай хамтран боловсруулсан төслийн хэлэлцүүлэгт төрийн болон салбарын мэдээлэл хариуцагч 62 байгууллагын 70 гаруй албан хаагч оролцов.

Хэлэлцүүлгээр нийтийн мэдээллийн дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдал, систем хоорондын уялдаа холбоо, мэдээллийн сангийн давхардал, цаашдын хөгжлийн чиглэл, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо.

Монгол Улс 2021 онд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг баталж, төрийн мэдээллийн ил тод байдал, мэдээлэл солилцоо, нийтийн мэдээллийн дэд бүтцийг нэгдсэн байдлаар хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд батлахаар заасан 22 хэм хэмжээний актаас 19-ийг нь батлан мөрдүүлж байна. Мөн хуулийн 18 дугаар зүйлд нийтийн мэдээллийн дэд бүтцийн бүрэлдэхүүнийг, 28 дугаар зүйлд ерөнхий төлөвлөлт болон төлөвлөлтийн нийтлэг журмыг Засгийн газар батлахаар тус тус заасан.

Өнөөгийн байдлаар төрийн мэдээллийн систем, мэдээллийн сангууд тодорхой хэмжээнд хөгжсөн хэдий ч нэгдсэн архитектур бүрэн бүрдээгүй, байгууллага төвтэй хөгжлийн загвар давамгайлж байна. Мэдээллийг олон системд давхар бүртгэх, дахин цуглуулах нь өгөгдлийн давхардал, зөрүүтэй мэдээлэл үүсгэхээс гадна хөрөнгө оруулалтын давхардал, үр ашиггүй зардлын эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Иймд төрийн мэдээллийн систем, мэдээллийн сан, сүлжээг байгууллага бүр тусдаа хөгжүүлэх бус, улсын хэмжээнд нэгдсэн архитектур, нийтлэг стандарт, систем хоорондын уялдаа, мэдээлэл солилцоо, өгөгдлийн дахин ашиглалтыг хангах зарчимд шилжүүлэх шаардлагатай байна.

Энэ хүрээнд боловсруулсан “Нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлт” нь улсын хэмжээнд хөгжлийн чиглэл, бүтэц, уялдаа холбоо, тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх үе шатыг тодорхойлох бол “Төлөвлөлтийн нийтлэг журам” нь салбар, байгууллагын түвшинд хэрэгжүүлэх нийтлэг зарчим, үе шат, шаардлагыг тогтооно.

Мөн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах шаардлагатай мэдээллийн системийн ангиллыг тодорхой болгосноор системийг шинээр бий болгох, шинэчлэх, хөгжүүлэх шийдвэрийг бодит хэрэгцээ, техникийн шаардлага, эдийн засгийн үр ашигт үндэслэн гаргаж, давхардсан хөрөнгө оруулалт, үр ашиггүй зардал, уялдаагүй систем бий болох эрсдэлийг бууруулах боломж бүрдэнэ.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогч байгууллагуудаас гарсан санал, зөвлөмжийг тусган баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулж, холбогдох журмын дагуу батлуулах ажил үргэлжилнэ.

Бусад мэдээ

“Төрийн цахим шилжилт, төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх боломж ба шийдэл” сэдэвт зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Цахим хөгжил, харилцаа холооны яам, Төрийн бүтээмжийн үндэсний хорооны ажлын алба хамтран “Төрийн цахим шилжилт, төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ