Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай (анхдагч) хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр (2026.05.26) Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборт зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн гол зорилго нь хүүхдүүдийн санал бодлыг сонсох, тэдэнд тулгамдаж буй асуудлын шийдлийг тодорхойлоход чиглэж байна. Мөн үдээс хойш тус хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуульд үргэлжилж, хүүхдүүдээс санал, судалгаа авсан юм.

Хэлэлцүүлгийг нээж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин хэлсэн үгэндээ:

“Хууль гэдэг хүний амьдралд хэм хэмжээ тогтоож өгдөг. Тиймээс цахим сүлжээнд хүүхдүүдэд аюулгүй орчныг бүрдүүлэх, сөрөг мэдээлэл, аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, дадалтай болгоход тэдний санал бодол чухал үнэ цэнтэй. Хуулийн төслийг боловсруулахдаа хааж хорих бус, харин аюулгүй байдлыг хангах, хүүхдийг нийгмийн сүлжээнд эрсдэлд өртөхөөс хамгаалахыг чухалчилсан. Хэлэлцүүлгийг цаашид ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд үргэлжлүүлэн зохион байгуулна. Хүүхдүүд та бүхэн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, санал бодлоо хэлж, дуу хоолойгоо хүргээрэй. Хүүхэд бүрийн санал хуулийн төсөлд ач холбогдолтой” хэмээн онцлов.

Хуулийн төсөлд тусгасан онцлох зохицуулалтууд

Манай улсад нийгмийн сүлжээн дэх хүүхдийн аюулгүй байдлыг холбогдох хууль тогтоомжоор тодорхой хэмжээнд зохицуулж ирсэн хэдий ч, эрсдэлээс урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалт болон насны хязгаарлалттай холбоотой заалт байдаггүй. Иймээс шинээр боловсруулж буй хуулийн төслийг 6 бүлэг, 22 зүйлтэйгээр боловсруулж, дараах зарчмын шинжтэй зохицуулалтуудыг тусгажээ. Үүнд:

  • 13-аас доош насны хүүхэд нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхийг хориглох.
  • 13-16 насны хүүхдэд зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотойгоор ашиглуулах.

Олон улсын чиг хандлага ба туршлага

НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос 2021 онд баталсан “Цахим орчин дахь хүүхдийн эрхийн талаарх 25 дугаар Нэмэлт тайлбар”-ын 23-т заахдаа, оролцогч улсууд цахим орчныг Хүүхдийн эрхийн тухай конвенцод нийцүүлэхийн тулд олон улсын стандартад тулгуурлан үндэсний хууль тогтоомжоо шинэчлэхийг зөвлөсөн байдаг.

Тиймээс хуулийн төслийг боловсруулахдаа АНУ, Австрали, Япон, Итали, БНСУ, ОХУ, Их Британи, БНХАУ, Сингапур, Казахстан, Малайз, Норвеги, Испани, Герман, Эстони зэрэг улсын туршлагыг судалжээ. Эдгээр орнууд нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч (платформ)-ийн үйл ажиллагааны хүрээ, үйлчилгээний төрөл, хүүхдэд учруулж болзошгүй эрсдэлийн түвшинд үндэслэн ялгамжтай зохицуулалт хийдэг байна. Тухайлбал:

  • Их Британи, Европын Холбоо, Австрали: Үйлчилгээ үзүүлэгчид эрсдэлийн үнэлгээ хийх, нас баталгаажуулах, хортой агуулга болон алгоритмын нөлөөллийг бууруулах, хүүхдэд ээлтэй аюулгүй тохиргоог анхнаас нь бий болгох үүрэг хүлээлгэдэг.
  • Сингапур: Нийгмийн сүлжээг бүрэн хориглох бус, үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн технологийн урьдчилан сэргийлэх хамгаалалтыг нарийвчлан зохицуулсан байдаг.

Иймд Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөлд олон улсын жишгээр үйлчилгээ үзүүлэгчийг эрсдэлийн түвшнээр нь ангилж, хүүхдийн эрхийг хамгаалах техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх зохицуулалтыг тодорхойлон тусгаж өгсөн байна.

Бусад мэдээ

“Төрийн цахим шилжилт, төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх боломж ба шийдэл” сэдэвт зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Цахим хөгжил, харилцаа холооны яам, Төрийн бүтээмжийн үндэсний хорооны ажлын алба хамтран “Төрийн цахим шилжилт, төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ