Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

Мэдэгдэл хүргэх систем хэрхэн ажилладаг вэ?

2022.05.03

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 2022 оны 05 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд заасны дагуу “e-mongolia” системээр хүний хувийн мэдээллийг мэдээлэл хариуцагчаас бусад этгээдэд дамжуулсан бол Иргэн танд, мэдэгдэх нөхцлийг бүрдүүллээ.

Ингэснээр иргэн өөрийн хувийн мэдээллийг хэн, хэзээ, ямар үндэслэлээр ашиглаж байгаа талаар мэдэх, улмаар хяналт тавих боломжтой болж байна.

Мэдэгдэл нь иргэнд гурван хэлбэрээр очно

  • Нэгдүгээрт: тухайн мэдэгдэл нь таны гар утсанд notification хэлбэрээр очих бөгөөд та “e-Mongolia” аппликейшн эсвэл www.e-mongolia.mn сайтад нэвтрэн орж, шалгах боломжтой.
  • Хоёрдугаарт: иргэн та ЗӨВШӨӨРВӨЛ иргэний бүртгэлийн дугаараар “e-Mongolia” системд үндэсний и-мэйл үүсггэгдэнэ. Үндэсний и-мэйлээр мэдэгдэл хүлээн авах боломжтой.
  • Гуравдугаарт: бүртгэлтэй гар утасны дугаарт тань смс хэлбэрээр очих боломжтой.

Иргэн та мэдэгдэл хүлээн авах хэлбэрээ сонгох, мэдэгдлээс бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах боломжтой.

Мэдэгдэл хүргэх системээр дамжуулан дараах мэдээлэл таньд очно.

  • Мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан бол мэдээллийн эзэнд энэ талаар мэдэгдэл хүргүүлнэ
  • Мэдээлэл хариуцагч буюу төрийн байгууллагад гаргасан хүсэлт, гомдлын шийдвэрлэлтийн явц, шийдвэрийн талаар
  • Хүн, хуулийн этгээд төрийн үйлчилгээ авах шаардлага гарсан талаарх сануулга / өөрөөр хэлбэл, таны иргэний үнэмлэх /жолооны үнэмлэх / гадаад паспорт гэх зэрэг бичиг баримтын хугацаа дуусах дөхсөн үед танд мэдэгдэл очих юм.
  •  Татвар төлөлт, торгох шийтгэлийн төлбөрийн талаарх
  • Ард нийтийн санал асуулга болон сонгуулийн санал өгөх өдрийн тов зэргийг иргэдэд мэдэгдэл хүргэх системээр дамжуулан хүргэнэ.

 

Бусад мэдээ

 “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ үндэсний хэмжээнд өрнөж байна.

“Цахим аймаг” бодлогын баримт бичгийн хүрээнд ЦХХХЯ орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд нэгдсэн бодлого арга зүйгээр хангах төлөвлөгөө боловсруулан зөвлөмж өгөх , сургалт, үнэлгээ хийх арга хэмжээг зохион байгуулж эхэллээ. Тус арга хэмжээний хүрээнд аймаг, орон нутгийн цахим бэлэн байдлын үнэлгээг хийж хөгжлийн түвшнийг тогтоох, цахим аймгийн бодлогын баримт бичиг, төсөл, хөтөлбөр боловсруулахад зөвлөмж өгөх, аймгуудын харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтэц, систем архитектурыг хөгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх юм. Мөн орон нутагт программ хангамж, систем худалдан авахад хуульд заасан нийтлэг шаардлага, нөхцөлийг мөрдүүлэх, иргэд олон нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт, арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи орон нутагтай хамтран ажиллаж байна. ЦХХХЯ, ТЦҮЗГ, И-Монгол академийн сургалт, судалгаа, үнэлгээний 28 мэргэжилтний баг бүрэлдэхүүн 08-р сарын 14, 15-ны өдрүүдэд Дорноговь аймаг, Ховд аймаг, Хэнтий аймгуудад нэгэн зэрэг ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд цахим шилжилт олон салбарт эрчимтэй явагдаж байгаа боловч ухаалаг, цахим аймаг, хотын талаарх ойлголт, мэдлэг зөрүүтэйгээс аймгуудын цахимжилт ихэнх тохиолдолд компьютер, сервер худалдаж авах, цахим хуудас хөгжүүлэх, гудамж талбайг камержуулах зэргээр хязгаарлагдаж байна. Тиймээс цахим аймаг, орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийн тулд ЦХХХЯ-наас “Цахим аймаг” бодлогын зөвлөмж боловсруулсан бөгөөд нэгдсэн бодлого, арга зүйгээр хангахаар ажиллаж байна.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Цахим аймаг бодлогын зөвлөмжийн хүрээнд Булган аймагт ажиллаж байна

Тус ажлын хэсэг өнөөдөр (2023.10.06) Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Алтаншагай нартай уулзаж, дээрх зөвлөмжийн талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр тус аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Цахим Булган” хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан талаар мэдээлэл өгч, ЦХХХ-ны яамнаас хэрэгжүүлж буй Цахим аймаг бодлогын зөвлөмжийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Зарлал

Инновацын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, гарааны компанийн бойжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хамтын оффис, технологи дамжуулах төвүүдийг бүртгэж эхэллээ. Бүртгэлд хамрагдсанаар тухайн төв, хамтын оффисуудын гишүүнчлэлтэй программ хангамжийн үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүдийг гарааны компаниар бүртгэх, цаашлаад татварын болон бодлогын дэмжлэгт хамруулах боломж бүрдэх юм Иймд хамтран ажиллах сонирхолтой байгууллага, аж ахуйн нэгжүүд дараах шаардлагыг хангасан талаарх нотлох баримт болон хамтран ажиллах хүсэлтээ2025 оны 10 дугаар сарын 24-ний дотор цахимаар info@mddic.gov.mn хаягаар ирүүлнэ үү. Технологи дамжуулах төв дараах шаардлагыг хангасан байна: Хамтын оффис нь дараах шаардлагыг хангасан байна: Журмыг дараах линкээс үзнэ үү.