Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газраас (UN DESA) Цахим засаглалын хөгжлийн индексийн (EGDI)-2026 тайланг 2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр танилцууллаа.
Тайланд Монгол Улс 0.8710 оноогоор дэлхийн 194 улсаас 42 дугаар байрт, Азийн бүс нутагтаа 15 дугаар байрт эрэмбэлэгдэв. Энэ нь 2024 оноос 4 байр, 2022 оноос 32 байраар ахисан үзүүлэлт юм.
2026 оны үнэлгээгээр Бүгд Найрамдах Солонгос Улс 0.9794 оноогоор дэлхийд тэргүүлсэн бол Дани Улс 0.9777 оноогоор хоёрдугаарт, Сингапур Улс 0.9722 оноогоор гуравдугаарт тус тус эрэмбэлэгдсэн байна.
Цахим засаглалын хөгжлийн индекс нь төрийн цахим үйлчилгээ, харилцаа холбооны дэд бүтэц, хүний нөөцийн хөгжил гэсэн үндсэн гурван үзүүлэлтэд тулгуурлан улс орнуудын цахим засаглалын хөгжлийн түвшнийг үнэлдэг. Монгол Улс тус үнэлгээгээр “Маш өндөр” (Very High EGDI) ангилалд багтаж байна.
Монгол Улсын индексийн үзүүлэлт ийнхүү ахисан нь төрийн үйлчилгээг цахимжуулах, мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны ахиц дэвшлийг илтгэж байна. Цаашид цахим засаглалын хөгжлийг улам эрчимжүүлж, төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй, үр ашигтай болгох нь чухал юм.











