Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Киоскоос бүх төрлийн лавлагаа, тодорхойлолт, тоон гарын үсэг авах боломжтой болно

2022.12.12

Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгоно гэвэл иргэдэд үйлчилгээ авах бүх төрлийн сонголт өгөх хэрэгтэй. Зөвхөн гар утасны аппликейшнээр үйлчилгээ ав гэх нь ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ухаалаг утасгүй, интернэт датагүй хүмүүст бэрхшээл дагуулдаг. Тийм ч учраас шилжилтийн цаг үед төсвийн мөнгө үрэхгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр хувийн байгууллагууд болон банкнаас гаргасан киоскуудыг ХУР сервистэй холбох гэрээг манай яамнаас хийж 21 аймаг, 9 дүүрэгт нийт 600 гаруй киоск байршуулахаар төлөвлөж байна. Өнөөдөр E-Mongolia хурдан киоскны үйлчилгээ бэлэн болсон байгаатай танилцлаа. Бүх төрлийн лавлагаа, тоон гарын үсэг авах үйлчилгээг тус киоск үзүүлнэ. Цаашдаа Хаан банк, Голомт банкны киоскууд ч төрийн үйлчилгээ үзүүлж иргэдийн цагийг хэмнэхэд хамтарч ажиллана.

Бусад мэдээ

Монгол Улс, НҮБ: Цахим гарын үсэг, Хувийн мэдээлэл хамгаалалтын асуудлыг хэлэлцэв

НҮБ-ын Хувийн мэдээлэл хамгаалах эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч Др. Ана Брайан Нугререс 2025 оны 4-р сарын 8-14-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Одтой уулзаж, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.  Уулзалтын үеэр П.Алтан-Од дарга “Монгол Улс НҮБ-ын ‘Цахим Засаглалын индекс’-т 2024 онд 46 дугаар байрт жагсаж, 28 байраар урагшилсан бол Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ‘Дэлхийн инновацын индекс’-т 67 дугаар байранд эрэмбэлэгдсэн” гэдгийг онцлоод, 2021 онд батлагдсан цахим хөгжлийн багц хуулиудыг танилцууллаа. Эдгээрт Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулиуд багтдаг бөгөөд эдгээрийг боловсруулахдаа Германы хууль тогтоомжийг чиглэл болгосон гэв.  Мөн тэрбээр 2024 оны эцсийн байдлаар Монгол Улсад 1,384,523 тоон гарын үсэг олгогдсон ч тэдгээрийг цахим үйлчилгээнд өргөн ашиглах, хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд үндэсний хэмжээний нэгдсэн программ хангамж хөгжүүлэх шаардлагатайг дурдлаа.  Др. Ана Брайан Нугререс энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд дижитал эрин дэх хувийн мэдээллийн хамгаалалт, хил дамнасан мэдээллийн урсгал, кибер аюулгүй байдал, олон нийтийн сүлжээнд тавих хяналт, цензур, эмзэг бүлгийн нууцлал, биометр болон хиймэл оюунд суурилсан мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг хөндөж, дүгнэлт, зөвлөмж боловсруулахаар төлөвлөж байна.

Huawei компанийн удирдлагууд Mobile World congress дахь манай booth-ээр зочиллоо

Huawei компанийн Олон улсын харилцааны газрын дэд ерөнхийлөгч Чэн Лианг, Монгол дахь төлөөлөгчийн газрын ерөнхий захирал Сонг Яаху нар Mobile World congress дахь манай booth-ээр зочилж, Засгийн газрын цахим шилжилтийн ажлууд, хувийн хэвшлийн компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцлаа. Энэ хүрээнд ЦХХХЯ-тай хамтран хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх төслийн талаар Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэгтэй санал солилцож, цаашид илүү үр дүнтэй, нягт хамтран ажиллах талаар ярилцсан юм. Үүний дараагаар манай төр, хувийн хэвшлийн төлөөллүүд мөн Huawei компанийн технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцав. Huawei энэ жилийн MWC-т хамгийн том талбайд, хамгийн олон дэвшилтэт технологио танилцуулан оролцож байна.

Дэлхийн сансрын бизнесийн долоо хоног арга хэмжээнд оролцов

ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Золбаяр нар болон бусад албаны төлөөлөгчдийн хамт БНФУ-ын Парис хотноо зохион байгуулагдсан “”Дэлхийн сансрын бизнесийн долоо хоног” арга хэмжээнд оролцлоо. Энэ үеэр Талес Алениа Спейс компани болон хиймэл дагуулын зөвлөх үйлчилгээний Novaspace, Хиймэл дагуул хөөргөлтийн АНУ-н Space X компанийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцов. Үүний зэрэгцээ, Францын Сангийн яамтай хиймэл дагуул төслийн талаар ярилцаж,Талес Алениа Спейс компанийн хиймэл дагуулын үйлдвэрлэлтэй танилцав.