Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“КАНСАТ-2022” үндэсний V тэмцээний урьдчилсан загварын хэлэлцүүлэг боллоо

2022.04.23

Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, энэ салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, инженер, судлаачид болон нийгэм, олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой “КАНСАТ-2022” үндэсний V тэмцээний урьдчилсан загварын хэлэлцүүлэг өнөөдөр /2022.04.23/ боллоо.

Тус тэмцээний урьдчилсан загварын хэлэлцүүлгийг нээж Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр  “Дэлхийн 20 гаруй улсад уламжлал болгон зохион байгуулагддаг Кансат тэмцээн нь манай улсад 2013 оноос эхлэн зохион байгуулагдаж, 2016 онд Ази, номхон далайн орнуудыг хамруулсан олон улсын шинж чанартай зохион байгуулагдсан ирсэн. Цаашид Кансат тэмцээнийг уламжлал болгон жил бүр тасралтгүй зохион байгуулж, залуу зохион бүтээгчид, инженерийн оюутнууд, сансар судлалын салбараа дэмжиж ажиллах болно. Мөн бид зөвхөн Монголдоо кансат сонирхогчдын тэмцээнээр хязгаарлагдахгүй олон улсад өрсөлддөг жижиг хэмжээний хиймэл дагуулыг бүтээдэг шилдэг Үндэсний багаа дэмжин гаргаж ирнэ. Тэр үндэсний баг нь зөвхөн өөрсдөө олон улсад өрсөлдөөд зогсохгүй дараа үеэ бэлддэг, зааж сургадаг, их дээд сургууль коллежоос эхлэн ерөнхий боловсролын сургуульд хүртэл хүрсэн өргөн цар хүрээтэй урт хугацааны төсөл байх талаар ч мөн бодлогын төвшинд ажиллана” гэдгийг онцоллоо.
 
Мөн ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэл тэмцээнд оролцож буй багуудад амжилт хүсч, мэндчилгээ дэвшүүлсэн юм.
 
Тэмцээнд Шинэ Монгол, ХААИС, МУИС, ШУТИС, Монгол Коосен ҮБХИС -аас бүрдсэн нийт 15 баг оролцож байна. Багууд өнөөдрийн хэлэлцүүлгээс эхлэн оноогоо цуглуулж эхлэх юм.

Бусад мэдээ

Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай мэдээлэл. 2026.07.20

https://tools.sodapdf.com/document/c3d565aa-ade8-4931-b9ac-52df41bfdbc3 ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР           Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.           Тавигдах болзол, шаардлага: Бүрдүүлэх материал: Материал хүлээн авах: Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт: № Байгууллага Дотоод нэгж Албан тушаал Орон тоо Албан тушаалын Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага төрөл ангилал, зэрэглэл Боловсрол Мэргэжил Мэргэшил Туршлага 1.   Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны хэлтэс Гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан шинжээч 1 Төрийн захиргааны гүйцэтгэх Дэс түшмэл ТЗ-5 Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; -Олон улсын харилцаа (031202); -гадаад хэлний орчуулга (023101); -олон улс, орон судлал (022203); -менежмент ба удирдахуй (041301, 041303-041307); -мэдээлэл, харилцаа холбооны технологиуд (061); -эрх зүй (0421). -Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх; Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх. —о0о—

НОГООН ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЖ 600 ГАРУЙ МОД ТАРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 9 дүгээр сард “Мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулж, бүх нийтээр мод тарих үйлсэд нэгддэг уламжлалтай. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, харьяа, салбар байгууллагууд энэхүү арга хэмжээнд нэгдэж, өнөөдөр /2026.05.08/ Баянзүрх дүүргийн нутагт байрлах Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд 600 гаруй мод тарилаа. Тодруулбал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа, холбооны зохицуулах хороо, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Радио, телевизийн үндэсний сүлжээ УТҮГ, И Монгол академи УТҮГ, Үндэсний дата төв УТҮГ, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв УТҮГ, Мэдээлэл технологийн үндэсний парк ТӨААТҮГ, Монгол шуудан ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Монголын цахилгаан холбоо ХХК зэрэг байгууллагуудын албан хаагчдын төлөөлөл хайлаас, монос, монгол сакура буюу бүйлс, гацуур зэрэг мод тарьж цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олонд хүлээлгэн өгсөн. Эко цэцэрлэгт хүрээлэнд энэ жил 26 мянган суулгацыг цэцэрлэгжүүлэлт, 28 мянган модыг ойжуулалтын хүрээнд тарихаар төлөвлөжээ. Нэг мод тарих нь нэг насны буян билээ. Хүн бүр мод тарих үйлсэд нэгдэж, Ногоон ирээдүйг хамтдаа бүтээхийг уриалж байна.

ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Од БНФУ-ын Сансрын агентлаг болон Талес компанийн төлөөллийг хүлээн авч уулзав

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од Бүгд Найрамдах Франц Улсын Сансрын агентлаг (CNES) -ийн зөвлөх Матье Гриалу, Талес компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч Гай Бонасси болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус яам нь 2018 онд Францын Сансар судлалын үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж байсан ба санамж бичгийг шинэчлэн байгуулж, сансрын тухай хуулийн төсөл боловсруулахад туршлага судлах, гамшгийн үед тандан судалгааны хиймэл дагуулын мэдээ ашиглах, аппликейшн  хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар талууд санал солилцов. Мөн сансрын технологийн чиглэлээр хүний нөөц бэлтгэх, чадавхжуулахад Францын сансар судлалын үндэсний төвтэй хамтран ажиллахаар тохиролцов.  Талес компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч Гай Бонасси болон тус компанийн төлөөлөлтэй Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул төслийн хүрээнд хиймэл дагуул болон газрын станцын техникийн шаардлагууд, гэрээний нөхцөлийн талаар тус тус санал солилцов.