Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Иргэн Та харилцаа холбооны хяналтын чиглэлээр ЦХХХЯ-нд хандаарай

2023.01.04

Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож татан буулгасантай холбогдуулан хяналтын чиг үүргийг салбар яамд болон тэдгээрийн харьяа байгууллагууд хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 469 дүгээр тогтоолоор баталсан. Харилцаа холбооны хяналтыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Цахим хөгжил харилцаа холбооны яам хэрэгжүүлэх ба нийслэл болон орон нутагт 16 улсын (ахлах) байцаагч чиг үүргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Иймд иргэн Та мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамаарч байсан харилцаа холбооны хяналтын чиглэлээр тус яаманд хандаарай.

Бусад мэдээ

“Кансат 2023” тэмцээн 6-р сарын 16-нд Налайх дүүрэгт Дархан ноёны худагт зохион байгуулагдана.

Сансар судлал, сансрын технологи, хиймэл дагуул, түүнд хамаарах технологийг сонирхогч эрхэм таныг “Кансат” хиймэл дагуулыг хөөргөх уралдааныг ирж үзэхийг урьж байна. Ерөнхий зохион байгуулагч:Цахим хөгжил харилцаа холбооны яам Хамтран зохион байгуулагч:Шинжлэх ухааны академи“Монголын сансрын технологийн холбоо” ТББМУИСШУТИС“Спэйс” академиIT park Ерөнхий ивээн тэтгэгч:“МонголСат Нэтворкс” ХХК Ивээн тэтгэгч:“ДДэш ТВ” ХХК“Инженер Геодези” ХХК 

ЦХИХХ-ны яам “Цахимаар нэн тэргүүнд” хөдөлгөөний хүрээнд Дорноговь аймагт цахим шилжилтийг эрчимжүүлэх уулзалт зохион байгууллаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам-ны дэд сайд Г.Баярхүү, О.Батжаргал Дорноговь аймгийн Засаг даргын хамтаар мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад “Мита” мэдээллийн технологийн нэгдсэн холбоо ТББ, “Гэрэгэ Киоск” ХХК, “Интерактив” ХХК, “Монголын цахилгаан холбоо” ХХК, “Тесо Инвестмэнт” групп, “Гэганэт” ХХК, “Сайнс кафе Улаанбаатар” ХХК, “Вертуалплас Монголиа” ХХК, “Текстрим” ХХК, “Апптеч” ХХК зэрэг байгууллагууд оролцож, өөрсдийн хөгжүүлсэн систем, нэвтрүүлсэн технологийн шийдлүүдийг танилцуулж, туршлага солилцлоо. Уулзалт нь “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөнийг Дорноговь аймагт хэрэгжүүлж буйтай холбогдуулан зохион байгуулагдсан бөгөөд орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх, “Цахим аймаг – Ухаалаг хот” зөвлөмжийг бодитоор хэрэгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн хүрээнд дараах чиглэлүүдэд онцгойлон анхаарч, хамтран ажиллахаар санал солилцлоо. Үүнд: Талууд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлж, орон нутгийн цахим шилжилтийг бодит үр дүнд хүргэхэд чиглэсэн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэрэг олгов

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, магадлан итгэмжлэх зөвлөлийн дарга Б.Батцэцэг өнөөдөр (2023.12.25) “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журам”-ын дагуу салбарын мэргэшлийн зэрэг олгох шаардлага, болзлыг хангасан нэр бүхий горилогчдод “Мэргэшсэн инженер”, болон “Зөвлөх инженер”-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гардууллаа.