Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, үндэсний контент үйлдвэрлэлийг дэмжин ажиллах “Цахим ур чадвар олгох төв” нээгдлээ

2022.12.15

Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн буцалтгүй тусламжаар “Цахим ур чадвар олгох төв” төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр /2022.12.15/ нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны сайд Н.Учрал, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамны консул Ким Чол Сан, БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн дэд ерөнхийлөгч Пак Вон Жэй тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцон, тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

ЦХХХЯ-ны дэмжлэгтэйгээр нээгдэж буй энэхүү төв нь бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх чиглэлээр сургалт, арга хэмжээ зохион байгуулахаас гадна үндэсний контент үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой бөгөөд Мэдээлэл, технологийн үндэсний парк үйл ажиллагааг нь бүрэн хариуцан ажиллах бол бүх нийтэд цахим ур чадвар олгох сургалтыг И-Монгол академитай хамтран зохион байгуулах юм.

Тус төвд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт явуулах иж бүрэн компьютер, тоног төхөөрөмжийн бүрдэл бүхий 2 танхим, интернэт кафе, видео уулзалтын өрөө, тоон контент бүтээх, контент бүтээгчдийг дэмжин хөгжүүлэх 2 танхим зэргийг 100% тоноглож, засвар, тохижилтын ажлыг шийдвэрлэсэн бөгөөд зорилтод болон нийгмийн хэрэгцээт бүлэгт чиглэсэн сургалт, үйл ажиллагаа явуулах боломжтойгоороо онцлог юм.

БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлаг нь олон улсад Мэдээлэл хандалтын төв байгуулах (IAC) төсөл хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү төв нь 52 дахь нь болж байна.

 

Бусад мэдээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Бутаны Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улс Бутаны Хаант Улстай 2012 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр найрсаг харилцааг хоёр орны давуу тал, нөөц бололцоонд нийцүүлэн эдийн засгийн агуулгаар баяжуулахаар тохирсон. Уулзалтын үеэр Э.Батшугар  сайд “e-Mongolia” болон “E-Business” системийн технологийн дэвшил, иргэдэд үзүүлж буй бодит үр ашгийг танилцуулж, Монгол Улс НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн индексийн “Маш өндөр” ангилалд орж, сүүлийн хоёр жилд 28 байраар урагшилсан амжилтыг онцлов. Бутаны Үндэсний Ассамблейн гишүүд манай улсын төрийн үйлчилгээг цахимжуулсан сайн туршлагаас судлах хүсэлтээ илэрхийлсэн тул цаашид хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар хоёр тал санал солилцлоо.

Ухаалаг Засаг II төсөл хэрэгжүүлэх нэгжид ажилтан шалгаруулж авна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн нээлттэй сонгон шалгаруулж авна. Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг доорх холбоосоос татаж авна уу. Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн: https://drive.google.com/file/d/1dYxU2DorX_Sex0HsvKhH088SY6BXWiKw/view?usp=sharing Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг англи хэл дээр бүрдүүлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот өрөөнд биечлэн 2026 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд: *Лавлагаа, тодорхойлолтыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем www.e-mongolia.mn болон e-Mongolia аппликейшнээр цахимаар гаргуулан ирүүлж болно. *Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд горилж буй АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОН материал ирүүлнэ. *Асууж тодруулах зүйл байвал 266114 дугаар холбогдох боломжтой.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийг Засгийн газар болон салбарын шагналаар шагналаа

Монгол улсад орчин цагийн мэдээлэл харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Цахим хөгжил, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан, салбартаа болон байгууллагадаа мэргэжлээрээ олон жил үр бүтээлтэй ажиллаж буй албан хаагчдад салбарын болон төрийн дээд одон медаль гардууллаа. НЭГ. “АЛТАН ГАДАС ОДОН” 1        Галсан         Пүрэв Монголын цахилгаан холбоо Хувьцаат компанийн Өвөрхангай аймгийн холбооны газрын Ахмад настан ХОЁР. “ОНЦ ХОЛБООЧИН” ХҮНДЭТ ТЭМДГЭЭР 1        Сум-Очир     Батбилэг      Мэдээлэл Холбооны Сүлжээ ХХК-ийн кабельчин ГУРАВ. “МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ХҮНДЭТ ТЭМДГЭЭР 1        Мандах        Ганбат          Ай ти Инсайт ХХК-ийн бизнес шинжээч 2        Пүрэвдорж   Оргил            И Монгол Академи УТҮГ-ын Процесс аналист 3        Балжинням Заяамандах  И Монгол Академи УТҮГ-ын Ахлах мэргэжилтэн 4        Баярсайхан  Сайнтөр       И Монгол Академи УТҮГ-ын Системийн аюулгүй байдлын мэргэжилтэн ДӨРӨВ. “ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ХҮНДЭТ ТЭМДГЭЭР 1        Дагвадорж   Батзориг      Мобиком Корпораци ХХК-ийн Холболтын инженер 2        Ориг   Цэрэннасан             Монголын цахилгаан холбоо Хувьцаат компанийн Өвөрхангай аймгийн холбооны газрын Ахмад настан ТАВ.“ШУУДАНГИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ХҮНДЭТ ТЭМДГЭЭР 1        Дашхүү        Ням-Эрдэнэ Монгол шуудан ХК-ийн Аж ахуйн үйлчилгээний газрын дарга ЗУРГАА. ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМНЫ “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР 1        Төмөрбаатар          Очбадрал  И Монгол Академи УТҮГ-н сүлжээ дэд бүтэц хариуцсан инженер 2        Батбаяр       Баясгалан             И Монгол Академи УТҮГ-н UI/UX мэргэжилтэн 3        Отгонбаатар Билгүүн                 И Монгол Академи УТҮГ-н сургагч багш 4        Мөнхжаргал Золзаяа                И Монгол Академи УТҮГ-н оператор 5        Гантулга       Өнөрцэцэг             И Монгол Академи УТҮГ-ын  Гадаад харилцаа хамтын ажиллагааны дарга 6        Бямбанямаа Ариунтуяа             И Монгол Академи УТҮГ-ын Олон нийттэй харилцах мэргэжилтэн