Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II төсөл” нь “ОРОН НУТГИЙН ӨРГӨН ЗУРВАСЫН ХОЛБОЛТЫН ТУРШИЛТЫН ТӨСӨЛ”-ийн тендерийн бэлтгэл ажлын хүрээнд “ЗАХ ЗЭЭЛТЭЙ УРЬДЧИЛАН ХАРИЛЦАХ (EME)” цахим уулзалтыг 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 11:00 цагт зохион байгуулна.
Уулзалтад оролцох хүсэлтэй этгээд 2026 оны 9 дүгээр сарын 17-ны 10:00 цаг хүртэл дараах холбоосоор бүртгүүлнэ үү:
БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС:
Жич: Бүртгүүлсэн имэйл хаягаар цахим уулзалтын холбоосыг илгээх болно.
УУЛЗАЛТЫН ЗОРИЛГО:
- Төсөл, тендерийн шаардлагыг салбарын гүйцэтгэгч, нийлүүлэгч компаниудад урьдчилан танилцуулах;
- Техникийн шаардлага, багцын бүтэц, гүйцэтгэх хугацаа зэрэг асуудлаар санал бодол солилцох;
- Зах зээлийн оролцогчдын идэвхтэй оролцоог дэмжих;
- Тендерийн баримт бичгийг зах зээлийн бодит нөхцөл байдалд нийцүүлэн боловсруулахад дэмжлэг үзүүлэх;
ТЕНДЕРИЙН ТУХАЙ: Тендер нь дараах 3 багц (Lot)-тай.
Багц 1: Шилэн кабель (FTTH) (2 аймгийн 2 сум)
Багц 2: 5G тогтмол утасгүй хандалт (5G FWA) (2 аймгийн 2 сум)
Багц 3: LEO хиймэл дагуулын холболт (14 аймгийн 50 баг)
Багц тус бүрийн агуулга, дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах линкээр хандан танилцана уу.
Линк: https://www.smart.gov.mn/mn/news/5688
Асуулт, тодруулга шаардлагатай бол дараах утас, имэйл хаягаар холбогдоно уу:
- Утас: 51-261068, 51-261268
- Цахим шуудан: info@smart.gov.mn
Цахим хуудас: www.smart.gov.mn










