Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтыг нээж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин хэлсэн үгэндээ, “Бидний санал санаачилга, үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлдэг эрхэм Ерөнхийлөгч танд салбарын хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас дараах тэргүүлэх чиглэлд бодлого баримтлан ажиллаж байна. Үүнд:

  • Өгөгдөлд суурилсан цахим эдийн засгийг хөгжүүлэх;
  • Хиймэл оюунд суурилсан инновацыг дэмжих;
  • Цахим засаглалыг бэхжүүлж, иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх;
  • Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулж, нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог хамгаалах.
  • Бүх нийтийн цахим ур чадварын сайжруулж Технологийг зөв, ёс зүйтэй, хариуцлагатай ашиглахаас бидний ирээдүй хамаарах тул хүний хөгжлийг бид ямагт тэргүүнд тавьж, дижитал нийгмийг хүн төвтэй, хүртээмжтэй, шударга байлгах зорилгоор иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна” хэмээв.

Түүнчлэн салбарын өнөөгийн ололт, амжилт бол шуудан, радио, өргөн нэвтрүүлэг, харилцаа холбоо, мэдээллийн болон сансрын технологийн чиглэлээр ажиллаж байсан үе үеийн удирдлага, албан хаагчид, инженер техникийн ажилтнууд болон өнөөдөр мөр зэрэгцэн хөдөлмөрлөж буй 21 мянган хүний хамтын хүчин зүтгэлийн үр дүн гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшил нэвтрүүлж, мэдлэг оюунд тулгуурласан “Цахим үндэстэн”-ийг цогцлоон хөгжүүлэх үйлсийн төлөө хүчин зүтгэж байгаа нийт хамт олонд талархал илэрхийлэв.

Тэрбээр төрийн үйлчилгээг цахимжуулан иргэдэд илүү хүртээмжтэй, ил тод, түргэн шуурхай хүргэж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд улам их хувь нэмэр оруулахыг салбарынханд хүсэн ерөөлөө. Мөн төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн явц, гадаад харилцаа, улс орны нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцуулав. Энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын Ахмадын нэгдсэн холбооны дарга Намсрайн Төмөрхүү, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Техник, технологийн ашиглалтын газрын Техникийн үйлчилгээний албаны дамжуулах байгууламжийн тасгийн инженер, Монгол Улсын зөвлөх инженер Цэрэнбатын Баасанхүү нарт Монгол Улсын “Гавьяат холбоочин” цол хүртээлээ. Түүнчлэн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Бусад мэдээ

“Хакатон-2024” (Open data hackathon) тэмцээн эхэллээ

Нээлттэй өгөгдөлд тулгуурлан эрүүл мэндийн салбарын асуудлыг шийдэх туршилтын загвар /прототайп/ бүтээх зорилго бүхий “Хакатон-2024” тэмцээн өнөөдөр (2024.09.02) Мэдээллийн технологийн

ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Од БНФУ-ын Сансрын агентлаг болон Талес компанийн төлөөллийг хүлээн авч уулзав

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од Бүгд Найрамдах Франц Улсын

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ