Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Дэлхийн үүрэн холбооны конгресс” (Mobile World Congress)-д программ хангамж үйлдвэрлэгчдийг оролцохыг урьж байна

2022.01.23

Дэлхийн цахилгаан холбооны салбарын хамгийн том олон улсын экспо “Дэлхийн үүрэн холбооны конгресс” (Mobile World Congress) 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд Испанийн Вант Улсын, Барселона хотноо зохион байгуулагдах гэж байна.

Тус экспод бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан таниулах, бизнесийн түншлэлээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилгоор “IBM”, “META”, “MICROSOFT”, “HP”, “HUAWEI”, “GALAXY” зэрэг дэлхийн томоохон технологийн салбарын 1800 гаруй компаниуд жил бүр оролцдог.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын санаачилгаар уг арга хэмжээнд Монгол Улсаас нэгдсэн зохион байгуулалттайгаар анх удаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд хамтран оролцохоор төлөвлөж байна.
Иймд тус арга хэмжээнд оролцох сонирхолтой аж ахуй нэгж, байгууллагууд, үндэсний программ хангамж үйлдвэрлэгч компаниуд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс (fr@mddc.gov.mn, 260636)-тэй холбогдоно уу.

Бусад мэдээ

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалт боллоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны (ЦХИХХ)-ны дэд сайд Г.Баярхүү, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мягмарнаран нар Мэдээллийн технологийн нэгдсэн холбооны (МИТА) ТББ-ын “Ажлын хэсэг”-ийн төлөөлөлтэй хамтарсан уулзалтыг зохион байгуулав. Уулзалтаар мэдээллийн технологийн салбарт үүсээд буй өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүй, бодлогын орчинд тулгамдаж буй сорилтууд, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай бодлогын шинэчлэлүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбар дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод, нээлттэй, шударга өрсөлдөөнтэй, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх асуудлыг онцлон хэлэлцлээ. МИТА ТББ-ын зүгээс мэдээллийн технологийн салбарын аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй бодит хүндрэл, зах зээлийн өрсөлдөөн, төрийн худалдан авалт, төсөл хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийн оролцоо хангалтгүй байгаа асуудлуудыг хөндөж, бодлогын түвшинд анхаарах шаардлагатай саналуудыг танилцуулав. Яамны зүгээс уулзалтын үеэр төрийн үйлчилгээг цахимжуулах бодлогын талаар мэдээлэл өгч, 2026–2030 оны хооронд төрийн үйлчилгээний 90 хувийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх зорилт тавин ажиллаж байгаагаа илэрхийллээ. Энэхүү зорилт нь төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэн, аж ахуй нэгжийн цаг хугацаа, зардлыг бууруулах, авлига, хүнд суртлыг багасгах, төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцолсон юм. Уулзалтын төгсгөлд талууд цаашид мэдээллийн технологийн салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр байнгын харилцаа, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, хамтарсан дэд ажлын хэсгийн хүрээнд бодлогын санал, шийдлүүдийг боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх талаар санал нэгдлээ.

ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад сошиал медиа идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2025 оны аравдугаар сарын байдлаар 2.7 саяд хүрч, нийт хүн амын 76.5 хувийг эзэлж байгаа талаар DataReportal байгууллагын “Digital 2026: Mongolia” тайланд дурджээ. Цахим орчин ийнхүү өргөжин тэлж буйтай холбоотойгоор иргэдийн өдөр тутмын амьдрал, харилцаа, мэдээлэл солилцоо шинэ шатанд гарч байгаа хэдий ч үүнийг дагасан цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчил жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн жилүүдэд хүний хувийн болон нууц, эмзэг мэдээллийг хууль бусаар олж авч, олон нийтийн сүлжээнд задруулах, задруулна хэмээн сүрдүүлэх, улмаар эдийн болон сэтгэл санааны дарамтад оруулах гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд түгээмэл гарч байна. Мөн гэр бүлийн гишүүд хоорондын маргаан, үл ойлголцлоос үүдэн хувийн мэдээллийг олон нийтэд тараах, нэр хүндэд нь халдах, түүнчлэн хүүхдүүдийн дунд цахим орчинд дээрэлхэх, сүрдүүлэх (cyberbullying) хэлбэрийн үйлдлүүд нэмэгдэж, улмаар хүүхэд цахим гэмт хэргийн хохирогч төдийгүй холбогдогч болох эрсдэл бодитоор тулгарч байна. Эдгээр нөхцөл байдалтай холбогдуулан гэр бүлийн хүчирхийллийн цахим хэлбэрийг таних, цахим нотлох баримтыг хуульд нийцүүлэн цуглуулах, хадгалах, хохирогчийг цахим орчинд хамгаалах, мөн хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд цахим ур чадварыг үр дүнтэй ашиглах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “И-Монгол академи” УТҮГ Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтаар “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын дарга Б.Гүнзаяа “Цахим орчинд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх”, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Г.Өнөрцэцэг “Цахим хүчирхийлэл: Шинэ эрсдэл ба бодлогын сорил сэдвүүдээр илтгэл танилцуулж, бодит кейс, хууль эрх зүйн зохицуулалт, практикт тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл өглөө. Сургалтын хүрээнд гэр бүл, хүүхдийн цахим аюулгүй байдлыг хангах асуудал нь зөвхөн нэг байгууллагын хүрээнд бус, төрийн байгууллага, хууль сахиулах байгууллага, боловсролын байгууллага, эцэг эх, иргэн бүрийн хамтын оролцоотойгоор шийдвэрлэх шаардлагатайг онцолсон бөгөөд уг сургалтыг үе шаттайгаар, тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгааг онцоллоо.

ЦХХХ-ны сайд Н.Учрал Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ёорн Розенбергтэй уулзлаа

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал яамны бодлого үйл ажиллагаа, хийж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулан, кибер аюулгүй байдал, халдлагаас сэргийлэх чиглэлээр ярилцаж, хамтран ажиллахаар тохирлоо. Мөн Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай Төрийн мэдээлэл солилцооны системийн чиглэлээр туршлага солилцох, хамтын ажиллагааг эхлүүлэх, Монгол Улсын программ хангамж хөгжүүлэгч болон мэдээллийн технологийн гарааны компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад сурталчлан таниулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.