Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зориг

2021.08.26

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1998 оноос Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Санжаасүрэнгийн Зоригийн тухай өгүүлж байна. С.Зориг нь 1962 онд Улаанбаатар хотод төрж, 1970-1980 онд нийслэлийн 23 дугаар дунд сургуульд суралцан төгсчээ. 1980-1985 онд Москва хотын М.В. Ломоносовын нэрэмжит Улсын их сургуульд суралцаж, нийгэм судлаач, багшийн мэргэжил эзэмшсэн байна. Тэрээр 1985-1986 онд Улаанбаатар хотын Хувьсгалт залуучуудын эвлэл (ХЗЭ)-ийн төв хороонд зааварлагч, 1986-1989 онд Монгол Улсын Их Сургуулийн аспирант, 1988-1990 онд Монголын Ардчилсан холбооны ерөнхий зохицуулагчаар ажиллаж байжээ. С.Зориг 1990-1992 онд АИХ-ын депутатаар сонгогдон, Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны даргаар, 1992, 1996 онд УИХ-ын гишүүнээр улиран сонгогдож, Төрийн байгуулалт ба Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж, 1998 оны 5 дугаар сараас, мөн оны 10 дугаар сар хүртэл Засгийн газрын гишүүн бөгөөд Дэд бүтцийн хөгжлийн сайд, сайдын үүрэг гүйцэтгэгчийн алба хашсан байна. С.Зориг 1980-аад оны эцсээс манай оронд өрнөсөн ардчилсан хөдөлгөөний удирдагчийн нэг, Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл хэрэгт ухамсарт амьдралаа зориулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байлаа. Тэрээр Монгол Улсын шинэ Үндсэн хууль болон тус улсын эдийн засаг төр, нийгмийн шинэ харилцааг зохицуулахад чиглэгдсэн олон хууль, дүрэм, журмыг боловсруулан баталж мөрдүүлэхэд ихээхэн хүчин зүтгэл гаргаж байв. Үүний дотор эрчим хүч, авто зам, харилцаа холбоо, барилга, хот байгуулалтын ба орон сууцны хувьчлал, аялал жуулчлалын зэрэг Монгол Улсын дэд бүтцийн чухал хуулиудыг батлан мөрдүүлжээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” 2011 он Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Бусад мэдээ

Э.Батшугар: Кибер аюулгүй байдал, цахим орчин дахь хүүхэд хамгаалал нь анхаарал хандуулах ёстой сорилт хэвээр байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны сайд Э.Батшугар Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Монгол Улсад хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлого, хиймэл оюун ухаан, иргэдийн цахим ур чадвар, кибер аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хэрэгжиж буй хамтын ажиллагааны явц, үр дүн, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцов. ЦХИХХЯ–ны  сайд Э.Батшугар: НҮБХХ-өөс Монгол Улсын цахим хөгжлийг дэмжих чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, тус салбарын томоохон түнш байгаад талархал илэрхийлж, дараах байр суурийг илэрхийллээ. Суурин төлөөлөгч Матилда Димовска:  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлсэн “DEMOSC” төсөл амжилттай хэрэгжиж дууссан талаар танилцуулж, энэ төслийн хүрээнд “И-Монгол” платформын хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний хөдөлгөөнт цэг байгуулах, цахим ур чадварын сургалтын танхимууд ажиллуулах зэрэг олон талын ач холбогдолтой арга хэмжээг хэрэгжүүлснийг онцлов. “Монгол Улс хиймэл оюуныг эдийн засгийн хөгжилдөө нэвтрүүлж, хөрөнгө оруулалт хийж эхэлсэн цөөн орны нэг болох бүрэн боломжтой. НҮБХХ-ээс улс орнуудын хиймэл оюуны хөгжлийн зөрүүг бууруулах зорилгоор Сингапур дахь багтай хамтран туршилтын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Монгол Улсыг хамруулах урьдчилсан яриа хэлэлцээ явагдаж байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам бол НҮБХХ-ийн стратегийн гол түнш байгууллага” хэмээн онцлон тэмдэглэв. ЦХИХХЯ–ны Сайд Э.Батшугар: Уулзалтын төгсгөлд “Digital First” буюу “Дижитал нэн тэргүүнд” зарчмыг шинэ Засгийн газар баримтлан ажиллаж буйг дурдаж, дижитал шийдлүүдийг өргөн хүрээнд нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгааг онцоллоо.

“ЦАХИМ ОРЧИН-ХҮҮХДИЙН ЭРХ” сэдэвт мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн 3 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Тэмцээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 128 багийн сурагчид цахим орчин дахь хүүхдийн эрхийн талаарх мэдлэг чадвар, үзэл бодол, өөрсдийн дуу хоолойгоо хүргэн, мэтгэлцэх ур чадвараа сорьж, шилдгийн шилдэг 4 баг хагас финалын шатанд шалгараад байна. Тун удахгүй Улсын аваргын эзэд тодорно.

“Харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний бодлогын асуудлууд” ​хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Мэдээлэл, холбооны сүлжээ, үйлчилгээ эрхлэгчдэд тулгарч байгаа асуудал, бүх нийтийн үйлчилгээний бодлого, хэрэгжилтийн олон улсын туршлага, манай улсын үүргийн сангийн бодлого, эрх зүйн зохицуулалт, хэрэгжүүлж буй ажлууд, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зорилгоор “Харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний бодлогын асуудлууд сэдэвт хэлэлцүүлгийг ЦХХХЯ зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр үүрэн холбооны сүлжээний ашиглалтын өнөөгийн байдал, 5G технологи нэвтрүүлэхтэй холбоотой асуудлыг салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн юм. Цахим шилжилтийн суурь дэд бүтэц болох мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний найдвартай байдлыг бэхжүүлж, өсөн нэмэгдэх дижитал хэрэглээний эрэлт, хэрэгцээг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх, чанартай сүлжээ, дэд бүтцийн нөхцөлийг бүрдүүлэх үүднээс харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийг барилга, хот байгуулалт, зам, эрчим хүч зэрэг бусад салбарын инженерийн дэд бүтэцтэй уялдуулан төлөвлөх, холбогдох баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах, улмаар газар зохион байгуулалттай хэрхэн уялдуулах гарц гаргалгаа шийдлийн талаар мэдээлэл солилцсон нь онцлог байлаа.