Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

БНХАУ-ын Баруун хойд бүсийн политехникийн их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

2022.02.15

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Баруун хойд бүсийн Политехникийн Их Сургуульд 2022 оноос элсэн орох Магистрын болон Докторын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Хөтөлбөрийн тухай: БНХАУ-ын Баруун хойд бүсийн Политехникийн Их Сургуулийн Олон Улсын Коллеж нь 2007 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 2014 оны байдлаар 1033 гадаад оюутан суралцаж төгссөн бөгөөд нийт 14 сургуульд 30 магистрын хөтөлбөр болон 15 докторын хөтөлбөрт гадаад оюутнууд суралцдаг. Суралцах чиглэл: Сургууль Суралцах чиглэл Хөтөлбөр Сансар судлалын сургууль Control Science and Engineering APSCO-NPU-Master Program-2022 Сансар судлалын сургууль Aeronautical and Astronautical Science and Technology APSCO-NPU-Master Program-2022 APSCO-NPU-PhD Program-2022 Эрчим хүчний сургууль Aeronautical and Astronautical Science and Technology APSCO-NPU-Master Program-2022 APSCO-NPU-PhD Program-2022 Хугацаа: Магистрын хөтөлбөр 2.5 жил Докторын хөтөлбөр 4 жил Тэтгэлгийн хамрах хүрээ: Сургалтын төлбөр; Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй); Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу магистрын хөтөлбөр 3000 юань/сар, докторын хөтөлбөр 3500 юань/сар); Эрүүл мэндийн даатгалын зардал 800 юань/жил Тавигдах шаардлага: Монгол Улсын иргэн байх; 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Магистрын хөтөлбөрт өргөдөл гаргагч 30, докторын хөтөлбөрт өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй байх Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх; Англи хэлний ахисан шатны ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх; Монгол Улсын болон бусад улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг байгалийн ухаан, эрчим хүч, мэдээлэл харилцаа холбооны инженерийн чиглэлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн байх; Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх; Судалгааны ажлын туршлагатай байх Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх. Бүрдүүлэх материал: Баруун хойд бүсийн Политехникийн Их Сургуулийн /БХПИС/ цахим хаягаар бүртгүүлж өргөдөл бөглөх http://admission.nwpu.edu.cn/en/student/register БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдлийн маягт (Маягтыг https://studyinchina.csc.edu.cn цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж БХПИС-ийн хаягт давхар оруулж болно Гадаад паспортын хуулбар /дор хаяж 1 жилийн хугацаанд хүчинтэй байх/ Бакалавр эсвэл Магистрын дипломын болон дүнгийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх; Их сургуулийн 2 багш эсвэл профессорын тодорхойлолт; Суралцах (судалгааны) төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 500-аас доошгүй үгтэй зохиомж); Гадаад хэлний түвшнийг тодорхойлох гэрчилгээ (HSK 4 болон түүнээс дээш эсвэл IELTS 6 болон түүнээс дээш) Цагдаагийн газрын тодорхойлолт /сүүлийн 5 сарын хугацааны/ Эрүүл мэндийн шинжилгээ болон цусны шинжилгээний хуулбар /татаж авах/ БХПИС-ийн удирдагч багшаас тодорхойлсон захидал авах; Удирдагч багш нарын мэдээлэл; / татаж авах / Тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг https://npuinternationalcollege.nwpu.edu.cn/info/1057/2251.htm үзнэ үү. Шалгаруулалт: Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалтыг ЦХХХЯ зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Харбины Технологийн Дээд сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, 100 тоот Холбоо барих хаяг: Утас: 11-323945, 99083475 /мэргэжилтэн Б.Заяабаяр/ Цахим шуудан: fr@mddc.gov.mn zayabayar@mddc.gov.mn ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ

Бусад мэдээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар үүрэгт ажилдаа орлоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар үүрэгт ажилдаа орлоо. Түүнд өмнөх сайд Ц.Баатархүү тамгыгнь гардуулан өгсөн юм. Ц.Баатархүү сайд асаны хувьд төрийн ажил тасралтгүй, залгамж холбоотой байх нь чухал гэдгийг онцолж, өнгөрсөн хугацаанд боловсруулсан “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги, Сансрын тухай анхдагч хуулийн төсөл зэрэг бодлогын баримт бичгийг Э.Батшугар сайдад хүлээлгэн өглөө. Мөн Э.Батшугар сайдад амжилт хүсэж, шинэ Засгийн газрын анхны хуралдаанаар IT-ийн компаниудад татварын болон татварын бус хөнгөлөлт үзүүлэх журмын төслийг батлуулах ажлыг үргэлжлүүлэхийг захилаа.

Шил ажиллагаа, цахимжилтын үр дүнг иргэдэд танилцуулж, санал, хүсэлтийг нь хүлээн авч байна

Засгийн газар авлигын эсрэг 5Ш ажиллагаа хэрэгжүүлж байна. ЦХХХЯ “Шил” ажиллагааны хүрээнд өмнө нууц, далд байсан мэдээллүүдийг ил тод, нээлттэй болгосноор олон эерэг үр дүн гарч байна. Тухайлбал тусгай сангуудын эргэн төлөлт эрс нэмэгдэж, авлига, албан тушаалын хэргүүд олон нийтэд нээлттэй болсоор байна. ЦХХХЯ-ны цахим шилжилтийг эрчимжүүлэх бодлого эрчимжиж, зөвхөн төрийн үйлчилгээний И-Монгол системд 1000 гаруй үйлчилгээ нэвтэрч, иргэдийн өдөр тутмын амьдралд эерэгээр нөлөөлсөөр байна. Иргэдээ мэдээллээр хангах, тэдний санал, хүсэлтийг нь хүлээн авах нь төрийн үүрэг. Тиймээс “Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” уулзалтыг төр, хувийн хэвшлийнхэн, нийслэлийн 9 дүүрэгт үе шаттайгаар зохион байгуулж байна. Уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал, ЦХХХЯ-ны ТНБД Б.Батцэцэг, БХЗГ-ын дарга Б.Билэгдэмбэрэл, ТЗУГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр, Хяналтын газрын дарга С.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга Л. Нямдорж, ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатар, ХХЗГ-ын зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Т.Батболд, ХХЗГ-ын өргөн нэвтрүүлгийн дарга Э.Золбаяр, МЦХ-ны захирал Б.Чинбат, РТҮС-ийн захирал Б.Дагвасүмбэрэл болон холбогдох албаныхан оролцлоо.

Сансар судлалын шинэ үе эрдэм шинжилгээний хурал боллоо

Одон орны анхны цагийн албаны эрдэмтэн Бальжинова Бадмажаб Жамбаловна мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Сансар судлалын шинэ үе” 2 дахь эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2024.03.22) Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Одон орон, геофизикийн хүрээлэнд зохион байгуулагдлаа. Тус эрдэм шинжилгээний хурал нь Монгол Улсад хөгжиж буй сансар судлал, агаар, сансрын технологийн салбарын ололт амжилт, шинэ шийдэл, дэвшилтэт арга технологи нэвтрүүлж буй инновац, судалгаа болон хөгжүүлэлтийн ажлын үр дүнг хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид хэрэгжүүлэх асуудлаар санал солилцох зорилготой юм. “Одон орон судлах оргилын хөгжил ба хэрэглээ”, “Сансрын технологи” гэсэн 2 бүлэг сэдвийн хүрээнд 20 гаруй илтгэлүүд танилцуулагдаж, хэлэлцүүлэг өрнүүллээ. ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Цагаанхүү ЦХХХЯ-наас сансрын салбарт хийгдэж буй ажлууд, бодлого, төлөвлөлтийн талаар илтгэл танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгөв.