Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Банк иргэнээс 69 төрлийн лавлагаа, тодорхойлолт шаарддаггүй болно

2022.11.25

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Үндэсний дата төв, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монгол банк “и-Монгол” академи хамтран лавлагааны дундын систем /lavlagaa.e-mongolia.mn/ хөгжүүлж, банкны салбарын дэмжлэгтэйгээр үйлчилгээнд нэвтрүүлж эхэллээ.

Иргэд “и-Монгол”-оос авсан лавлагаа, тодорхойлолтоо заавал хэвлэж, цаасан хэлбэрээр банканд өгч үйлчилгээ авдаг байсан бол одоо банкны үйлчилгээний ажилтан, эдийн засагч иргэнээс зөвшөөрөл авч, тус системээс мэдээллийг нь файл (pdf) хэлбэрээр татаж аваад, үйлчилгээ үзүүлдэг боллоо.
Өөрөөр хэлбэл банк иргэнээс лавлагаа, тодорхойлолт шаарддаггүй болж, цаасан хэрэглээг халлаа.

Бусад мэдээ

ТОПСИТ шалгалтын бүртгэл үргэлжилж байна

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын инженер, техникийн ажилтан болон программ хангамж хөгжүүлэгчдийн мэргэжлийн ур чадварыг тодорхойлох зорилготой БНСУ-ын мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институтийн “ТОП СИТ” шалгалтыг 2023 оны 03 дугаар сарын 22, 23-ны өдөр Мэдээлэл, технологийн үндэсний парк албан ёсны эрхтэйгээр 11 дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү шалгалт нь дэлхийн 12 улсад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд шалгуулагч нь өөрийн мэргэжлийн ур чадварыг дэлхийн чансаатай харьцуулан үнэлэх, байгууллага нь мэдээллийн технологийн мэргэжилтнийхээ ур чадварыг хөгжүүлэхэд анхаарч авч хэрэгжүүлэх ажлынхаа талаар төсөөлөлтэй болох боломжтой юм. Шалгалтын бүртгэл: 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг Topcit Mongolia page хаягаас авах буюу 99539790 утсаар холбогдох боломжтой.

“Ухаалаг Засаг – 2” төслийн нэгжид ажилтан шалгаруулж авна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Худалдан авах ажиллагааны мэргэжилтнийг нээлттэй сонгон шалгаруулж авна.  Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг ЭНД дарж авна уу.  Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг англи хэл дээр бүрдүүлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот өрөөнд биечлэн 2025 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд: Лавлагаа, тодорхойлолтыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем www.e-mongolia.mn болон e-Mongolia аппликейшнээр цахимаар гаргуулан ирүүлж болно. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд горилж буй АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОН материал ирүүлнэ. Асууж тодруулах зүйл байвал 266114 дугаар холбогдох боломжтой.

УИХ-ын гишүүдийн байр суурь: Зүүн бүсийн хөгжлийн чиг хандлага

“Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган -2025” гуравдугаар сарын 29-ны өдөр зохион байгуулагдсан. Тус чуулганд УИХ-ын гишүүн Б.Жаргалан, С.Эрдэнэболд, Ш.Бямбасүрэн нар оролцож, зүүн бүсийн иргэдэд хандаж үг хэлсэн юм. Тэдний хэлсэн үгнээс онцлох ишлэлийг хүргэж байна УИХ-ын гишүүн Б.Жаргалан Харилцаа холбооны хөгжлөөс улсын өрсөлдөх чадвар, хөгжил шууд хамаардаг. Монгол Улс ойрын 4 жилд эдийн засгаа тэлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг төрөлжүүлэх зэрэг эдийн засгийн олон зорилтуудыг тавьсан. Энэхүү зорилтуудыг хэрэгжүүлэх суурь нь харилцаа холбоо, мэдээллийн технологи юм. Монголчууд бид өргөн уудам газар нутагтай, хүн ам нь тархан суурьшсан нөхцөлд тулгамдаж буй сорилтуудыг хиймэл оюуны тусламжтайгаар даван туулах боломжтой. Энэхүү зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, тэрдундаа орон нутгийн хувийн хэвшлийг дэмжих, залуучуудын үйл ажиллагааг бойжуулах “share office” Хэнтий аймагт байгуулагдсан байна. Энэхүү оффис нь дараа, дараагийн технологийн компаниудыг олон улсад гарах нэн ялангуяа тэрхүү компани нь орон нутгаас “төрөх” ажлын эхлэл болоход бид бүхэн дэмжиж ажиллах болно. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд Цахим яам хэдэн жилийн өмнө агентлагийн түвшинд байж байгаад саяхнаас Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болсон. Хэдийгээр яам болсон ч иргэд, олон нийтийн түвшинд “e-mongolia” гээд аппликейшний хүрээнд үйл ажиллагааг нь ойлгодог. Гэхдээ цахим яамны үйл ажиллагаа, алсын харааны зорилт бол үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал. Орчин үеийн уран бол дата, орчин үеийн цөмийн зэвсэг бол хиймэл оюун гэсэн тодорхойлолт ноёлох гэж байна. Энэ том өрсөлдөөний зах зээл эдийн засгийн утгаараа агуу ч гэсэн цаад талдаа үндэсний аюулгүй байдлын асар том тодорхойлох хүчин зүйлс болж байна. 2050 онд дэлхийн эдийн засгийг удирдах гол хүчийн 70 гаруй хувийн хиймэл оюун эзэлнэ гэж үзэж байгаа. Иймд хиймэл оюуны бодлогын баримт бичиг, стратегийг батлах ёстой гэж үзэж байна. Үүнд технологиос гадна гурван чухал үзэл санааг багтаагаасай гэж үзэж байгаа. Үүнд  УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн Зүүн бүс нутаг маань түүх соёл байгалийн баялагаараа үнэлэгдэхээс гадна хүнийхээ хөгжлөөрөө тэргүүлдэг. Монгол Улсын хөгжлийн төлөө, ирээдүйгээ бүтээж буй залуучуудыг бэлдэх нутаг юм. Дижитал хувьсгалын үед Зүүн бүс Монгол Улсаа манлайлж, түрүүлж алхсан бүс нутаг байгаасай гэж хүсэж байна. Миний бие УИХ-ын гишүүнийхээ хувьд энэ салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, шинэ санаачилга, залуучуудын гарааны бизнесийг дэмжиж ажиллах болно.