<!doctype html>




 

Харилцаа холбооны
салбар 105 жилийн ойд

 

105 жилийн ойн баярын мэнд

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэндчилгээ.

 

Ч.Номин

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд

Эрхэм хүндэт салбарын ахмад зүтгэлтнүүд, инженер техникийн
ажилтнууд, нийт ажилтан албан хаагчид, хамтран ажиллагч түншүүд
ээ,

Та бүхэндээ Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний түүхт 105
жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Өнгөрсөн 105 жилийн хугацаанд манай салбар улс орны хөгжил
дэвшлийн гол тулгуур болж, ард иргэдийг мэдээллээр холбох, төр
засгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, эдийн засаг, нийгмийн
бүх салбарт шинэ боломжийг нээхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар
ирлээ. Эх орны өнцөг булан бүрийг холбосон холбооны шугам сүлжээ,
өнөөдрийн дижитал шилжилт, инновацын хөгжил нь үе үеийн салбарын
ажилтан, мэргэжилтнүүдийн хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн билээ.

Бид өнөөдөр өнгөрсөн түүх, ололт амжилтаараа бахархахын зэрэгцээ
ирээдүйн хөгжлийн шинэ зорилтуудыг тодорхойлж байна. Дэлхий дахины
технологийн хурдацтай өөрчлөлт, дижитал эдийн засгийн өсөлт нь
манай салбарт шинэ боломж, шинэ сорилтыг авчирж байна. Иймд бид
инновацид суурилсан, хүртээмжтэй, найдвартай харилцаа холбооны дэд
бүтцийг хөгжүүлж, иргэн бүрийг тэгш боломжтой холбох зорилтыг
тууштай хэрэгжүүлэх болно.

Энэхүү түүхэн ойн баярын өдөр салбарынхаа хөгжилд үнэтэй хувь
нэмэр оруулсан ахмад буурлууддаа гүн хүндэтгэл илэрхийлж, өнөөдөр
хөдөлмөрлөж буй нийт ажилтан, албан хаагчдад чин сэтгэлийн
талархал дэвшүүлье.

Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт хүсэн ерөөе. Монгол
Улсын хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

Баярын мэнд хүргэе!

Ч.Номин — Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд

Arc Path

 

 

 

 

 

 

 
 

×


Хөтөлбөр

Баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээний хөтөлбөр

09:00–10:00

Оролцогчдын бүртгэл

Зураг авалт, хүлээн авалт

10:00–10:03

Салбарын 105 жилийн түүхэн контент

10:03–10:13

Нээлт

10:13–10:15

Төрийн дуулал

10:15–10:25

Хүндэтгэлийн арга хэмжээ

10:25–11:20

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа

11:20–11:40

Үндсэн илтгэл

11:40–11:42

Контент

11:42–11:57

Урлагийн тоглолт

11:57–12:00

Хаалт

Баримтат кино

Харилцаа холбооны салбарын 105 жилийн түүхэн замналыг харуулсан баримтат кино.