Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Энэтхэг улсын Элчин сайд М.П.Сингхтай уулзлаа

2022.02.12

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён М.П.Сингхтай уулзлаа. Уулзалтаар мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв байгуулах ажлын явц болон Энэтхэг улсад Монгол Улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг сургах, мэргэшүүлэх талаарх санал солилцлоо. Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв нь 864 м2 талбай бүхий 10 давхар байгууламж байх бөгөөд харилцаа холбоо, мэдээллийн технологи, аутсорсингийн чиглэлээр Монгол Улсын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн хоёр улсын хамтарсан хөгжлийн түншлэлийн төсөл юм. Тус төв нь энэ онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна. Монгол Улсын Засгийн Газрын 2021-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хамгийн том зорилтын нэг нь “Цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлсэн бөгөөд цахим шилжилтийг эрчимжүүлэхэд монгол залуучуудын өрсөлдөх чадвар болох мэдээллийн технологийн хүний нөөцийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа. Уг сургалтын төв баригдсанаар жилд 5000 мэргэжилтэн 16 төрлийн чиглэлээр төгсөх боломжтой.

Үүний зэрэгцээ, хоёр тал Монгол Улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг Энэтхэг улсад мэргэжил дээшлүүлэх чиглэлд сургах, мэргэшүүлэх тал дээр санал солилцож, цаашид хоёр улсын эдийн засгийн стратегийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй төслүүдийн явцыг урагшуулахад анхаарч ажиллахаар тохиролцов.

Бусад мэдээ

Цахим шилжилтийг эрчимжүүлэх “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ

ЦХХХ- ны сайд Н.Учрал өнөөдөр /2023.03.27/ Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Тиласони Бенжамин Мусуку болон холбогдох албаныхантай уулзаж, Ухаалаг засаг-2 төслийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийг үе шаттайгаар дэмжин, Ухаалаг засаг – 1 төсөл амжилттай хэрэгжсэн явдалд талархал илэрхийллээ. Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Ухаалаг засаг-2” төслийн бэлтгэл ажлын талаар санал солилцсон юм. Цахим шилжилтийг эрчимжүүлж, цахим эдийн засгийн таатай орчныг бүрдүүлж, хөгжүүлэх зорилготой тус төсөл нь дэд бүтцийг бэхжүүлэх хүрээнд үндэсний дата төвийн хүчин чадлыг нэмэгдүүлж, кибер аюулгүй байдлыг бэхжүүлэн, цахим шилжилтийн сайн туршлагыг нэвтрүүлж, цахим ур чадварыг нэмэгдүүлэх замаар цахим эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Ухаалаг Засаг – 2 төсөл нь төрийн үйл ажиллагааг шилэн болгож, хүнд суртлыг бууруулснаар иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдэж, цахим эдийн засгийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг ЦХХХ-ны сайд Н.Учрал цохон тэмдэглэв. Дэлхийн банкны Цахим хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн, Ухаалаг засаг-2 төслийн багийн ахлагч Сиоу Чев Күэк Ухаалаг засаг-1 төсөл амжилттай хэрэгжихэд Монгол улсын засгийн газрын хувь нэмэр их байсныг дурдаж, цаашид Ухаалаг засаг-2 төслийн хүрээнд илүү үр дүнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, санал солилцлоо.

Ц.Баатархүү: Монгол Улс Төв болон Зүүн хойд Азийг холбосон шинжлэх ухаан, технологийн паркуудын гүүр болно

Азийн Шинжлэх ухааны паркуудын холбооны 27-р их хурал /ASPA -2024/ Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Уулзалтад 11 орны 200 гаруй шинжлэх ухааны болон мэдээллийн технологийн паркийн удирдлагууд цугларч илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Тус олон улсын хурлыг нээж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар инновац, түүний дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарч, нийтийн мэдээллийн дэд бүтцийг ирэх 4 жилийн хугацаанд хүн бүрд, сурагч бүхэнд хүртээмжтэй байх томоохон зорилт тавьж ажиллаж байна. Төр хувийн хэвшлийн хамтын  ажиллагааг төрийн бодлогоор дэмжин салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, ялангуяа мэдээллийн технологийн салбарыг улс орныхоо эдийн засгийн нэг тулгуур багана болгох чиглэлд анхаарч ажиллана. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийг мэдээлэл технологийн үндэсний паркад тулгуурлан байгуулж, виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус олон хөнгөлөлт эдүүлнэ. Виртуал бүсэд бүс нутгийн төдийгүй дэлхийн мэдээллийн технологийн компаниудыг үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангахаар зорин ажиллана, Монгол Улс  Азийг тивийг холбосон шинжлэх ухаан, технологийн паркуудын гүүр болно” гэдгийг онцлов. “Шинжлэх ухаан, технологийн паркуудын бүс нутгийн хөгжилд хүлээх үүрэг, үзүүлэх нөлөө” сэдэв дор зохион байгуулагдаж буй тус хуралд шинжлэх ухааны паркууд хоорондоо хэрхэн хамтарч ажиллах, санхүүжилтийг олон нийт болон төрийн зүгээс хэрхэн шийдэх, түүнийгээ хэрхэн үр дүнтэй зарцуулах, гарааны компаниудыг яаж дэмжих талаар туршлага солилцон, цаашид хэрэгжүүлэх ажлын саналууд зэргийг ярилцах үр дүнтэй уулзалт болно гэсэн хүлээлттэй байгаа юм.

Монголд анх удаа зохион байгуулагдсан AI олимпиадын улсын аваргууд тодорлоо

Хиймэл оюуны улсын анхдугаар олимпиадын аваргууд тодорлоо. Тус олимпиад нь 2025 оны 05 дугаар сарын 02 өдрөөс 26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тодруулбал, тус олимпиадын I шат 2025 оны 05 дугаар сарын 02-16-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хот, 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 9-12 ангийн 91 сурагч машин сургалт (Machine learning), Эх хэл боловсруулалт (Natural Language Processing), Компьютер хараа (Computer vision) чиглэлийн 3 бодлого бодож өрсөлдсөн юм.  Хоёрдугаар шатанд нийт 50 сурагч шалгарснаас 49 сурагч өрсөлдөж, улсын аваргууд тодорлоо. Тодруулбал,  Эдгээр найман сурагчид Хиймэл оюуны олон улсын хоёрдугаар олимпиадад эх орноо төлөөлөн оролцох юм.  Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан Хиймэл оюуны улсын анхдугаар олимпиадад оролцсон нийт сурагчдадаа баяр хүргэж, хичээл сурлагад нь амжилт хүсье.